• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Өөр лүү нь шидсэн чулуугаар байшин барьж буй Ц.Номин

admin by admin
01/19/2021
in Шар мэдээ
0
Өөр лүү нь шидсэн чулуугаар байшин барьж буй Ц.Номин

Жүжигчин Ц.Номин 2019 оны хавар Соёл, урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Залуусын дуртай цуврал болох “37 дугаар точка” киноны Солонгын дүрээрээ олонд танигдсан азтай залуу жүжигчин. Ц.Номин дүрийнхээ талаар “Солонгын хувьд их эмзэг, энхрий учраас киноны туршид нэлээд уйлдаг. Гэтэл Номин гэж хувь хүн баргийн зүйлд уйлдаггүй, хатуу” гэж ярьж байлаа. Энэ нь ч үнэн. Өнгөрсөн намар Ц.Номин Стар телевизийн хөтлөгч Х.Санжсүрэнтэй дотносож байгаад найз бүсгүй Номин-Эрдэнэд нь баригдаж, эвгүй байдалтай бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Хүмүүс Санжсүрэн, Номин хоёрыг өрөвдөж, Номин-Эрдэнийн “шуламлаг”-ийг гайхаж, дагаж мөрдөж бичлэг хийсэнд буруутгаж байлаа. Иймэрхүү асуудалд эмэгтэй хүнийг буруутгах хандлага их байдаг болохоор залуу жүжигчин Ц.Номинд бүр их хүнд цохилт болсон нь лавтай. Зарим хүмүүс “Жүжигчин Номин амиа хорлочихвий” гэж хүртэл болгоомжилж байсан. Бичлэг цацагдсаны дараахан Номин инстаграмаа хаасан. Харин “хэргийн холбогдогч” болох Санжсүрэнгийн экс найз бүсгүй Номин-Эрдэнийн инстаграмыг дагадаг залуусын тоо 10 гаруй мянгаар нэмэгдэж, 26 мянгаас 36 мянга шууд хүрсэн.

Энэ эвгүй бичлэг цацагдсанаас хойш Ц.Номингийн тоглосон “Төлөөс” кино нээлтээ хийж, Номин ч эргээд олны өмнө гарч, инстаграмаа хөтөлж эхэлсэн. Ц.Номинг даган сонирхож хөөрхнийг нь гайхах залуус олширч дагагч 140 мянга гарч байгаа. Өмнө нь 100000 хүрэхгүй хүн дагадаг байсан. Энэ явдлын дараа Ц.Номин улам “цэцэглэж”, өдрөөс өдөрт өнгө нэмсээр. Олны хэлдгээр “өөдрөг хүн өөр лүү нь шидсэн чулуугаар байшин барьдаг” гэдэг үг залуу жүжигчин Ц.Номингийн хувьд биеллээ оллоо.

Залуу жүжигчин Ц.Номин 20 гаруйхан настай ч нэг охинтой. Ц.Номин маш багадаа ээж болсон гэж өөрөө ярьсан. Тэрбээр “37 дугаар точка” кинонд тоглох болсон тухайгаа

“-Дүрийн шалгаруулалт эхэлчихсэн байх үед нь заавал очиж шалгуулна гэж бодож байтал яг тэр өдөр нь охины минь төрсөн өдрийн баяр давхацчихсан учраас шалгуулж чадаагүй. Хугацаа нь дууссан. Тэгтэл нэг өдөр “Фантастикаас холбогдож байна. Ирээд дүрийн шалгаруулалтад ороод үз. Бид шинэ, залуу жүжигчдээ дэмжих хүсэлтэй байна” гэж хэлсэн. Бөөн баяр, ирээд шалгуулаад тэнцсэн. Эхэндээ тэнцсэндээ итгэхгүй, Солонгын дүрд тоглохоор боллоо гээд бөөн баяр болж хэсэг явсан. Хэд хэдэн удаагийн зураг авалтын дараагаас “Надаас болж хүмүүс ажлаа алдах ёсгүй, бүх чадлаараа хичээж дүрээ бүтээнэ” гэж өөртөө зорилго тавьсан. Гэхдээ ямар том хариуцлага үүрч байгаагаа удалгүй мэдэрсэн…” гэж ярилцлага өгсөн билээ. WWW.TAIZ.MN

Previous Post

Дэвид Бекхэмийн хүү Ромео Бекхэм VOGUE-д

Next Post

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг ажлаас нь чөлөөлөв

Next Post
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг ажлаас нь чөлөөлөв

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг ажлаас нь чөлөөлөв

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.