ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН 2026 ОНЫ 09 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Тус хуралдааныг Хан-Уул дүүргийн засаг даргын орлогч Ч.Базарзаяа удирдан зохион байгууллаа.
Дүүргийн шуурхай зөвлөгөөнөөр
• Шинээр томилогдсон албан хаагчдыг ОНӨААТҮГ-ийн удирдах албан тушаалтнууд болон 25 Хороодын засаг дарга нарт танилцууллаа.
• Хот нийтийн аж ахуйн чиглэлийн ажлуудыг эрчимжүүлэх,
• Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд болон орон нутгийн өмчит байгууллагуудын үүрэг даалгаврын биелэлтийг удирдах албан тушаалтнууд болон хороодын засаг дарга нарт танилцуулав.
• Хороодоос ирүүлсэн саналуудыг хэлэлцэн холбогдох мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд болон орон нутгийн өмчит байгууллагуудад үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.











Discussion about this post