• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/09/2026
in Нийгэм
0
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон орон даяар хүндэтгэл үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ.


Үндэстний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс болон Баянзүрх дүүргийн салбар комиссоос өнөөдөр /2026.09.09/ зохион байгууллаа. Энэхүү гэрэлт хөшөөний эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 онд ОХУ-д хийсэн айлчлалаар хоёр улсын Ерөнхийлөгчийн улс төрийн хэлмэгдүүлэлт, цагаатгалын асуудлаар гаргасан мэдэгдлийн хүрээнд 2001 онд ОХУ-ын Москва хотын ойролцоох Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьектод Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Болд, уран барималч Б.Хийморь нарын эх загвараар босгосон байна.


Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа ОХУ-д  байрлах гэрэлт хөшөөнд 2021 онд хүндэтгэл үзүүлэхдээ, эх нутагт нь дурсгалын хөшөөг босгож, элгэн саданд нь ойртуулах ёстой гэсэн санаачилга гаргасан байдаг. Энэ хүрээнд Цагаатгалын Улсын комисс 2022 онд Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах нийслэлийн салбар комисс, НИТХ-ын Ажлын албатай хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хувилбарыг нь босгож, тав дахь жилдээ хүндэтгэл үзүүлж байгаа юм.

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл үр хүүхэд, төрөл төрөгсдийн төлөөлөл болон УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Цагаатгалын улсын комиссын нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр, Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах нийслэлийн салбар комиссын дарга Д.Ихбаяр, нарийн бичгийн дарга М.Халтар, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбоо” ТББ-ын тэргүүн Д.Цогтбаатар, дүүргүүдийн ИТХ болон салбар комиссын албан хаагчид оролцлоо.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Previous Post

“Нулимсны хатан хаан”

Next Post

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Next Post
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Жоржина Родригес 48 саяын үнэтэй алмазаар гоёлоо
  • ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
  • Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • “Нулимсны хатан хаан”
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.