• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Хятадын 55 настай тэрбумтан 25 настай залуутай гэрлэжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/10/2026
in Хүмүүс
0
Хятадын 55 настай тэрбумтан 25 настай залуутай гэрлэжээ
Хятадын гоо сайхны салбарын тэрбумтан, 55 настай Юй Вэньхун (Yu Wenhong) болон 2001 онд төрсөн залуу загвар өмсөгч Лиу Ючэнь хоёрын хурим өнгөрсөн 3-р сард болж, сошиал ертөнцийг шуугиуллаа. Насны зөрүү 30 гэдэгтээ ч биш, харин эмэгтэйн залуу нөхөртөө сүйн бэлэг болгон өгсөн 190 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний “инж” болох тансаг бэлгүүдээрээ олны анхаарлыг татаж байна. Юй Вэньхун бол Хятадын гоо сайхны салбарын хамгийн амжилттай, бас хамгийн их хэл ам, дуулиан шуугиан дагуулдаг бизнес эрхлэгч эмэгтэй. Амьдралаа улаан гараараа, бор зүрхээрээ босгосон гэж болох эмэгтэй.
Тэр дөнгөж 18 настайдаа аавыгаа алдаж, амьдрахын эрхээр хөмсөг засч шивдэг ажлаас эхэлсэн. Өөрийн хүч хөдөлмөрөөр “Young Merry Real International Group” хэмээх ганц эзэнтэй групп “гүрэн”-ийг босгож чаджээ. Тэрбумтан бүсгүй сошиалд “Эмэгтэй хүн аз жаргалтай байхын тулд мөнгө олох ёстой”, “Эр хүнд биш, зөвхөн өөрийн олсон мөнгөндөө л итгэ” гэж сургадаг.
  Түүний эзэмшдэг эмнэлэг “Шаазан хүүхэлдэй” (Porcelain Doll) хэмээх цусаар залуужуулах үнэтэй ажилбар хийдэг нь анагаах ухааны хувьд ихээхэн шүүмжлэл дагуулдаг. Мөн 2022 онд монгол мөнгөөр үнэлбэл 18 их наяд төгрөг нуун дарагдуулсан,  татвараас зайлсхийсэн гэх томоохон хэрэгт холбогдож байв. Гэсэн ч уснаас хуурай гарч чаджин овжин нэгэн.
Мөнгөнд үнэнч гэдгээ тунхагладаг Юй Вэньхун өмнө нь 5 удаа гэрлэж байсан. Харин 6 дахь гэрлэлт, нөхрөөрөө өөрийн компанид загвар өмсөгчөөр ажиллаж байсан 25 настай залууг сонгожээ.
Залуу нөхөртөө Rolls-Royce, Mercedes-Benz зэрэг тансаг машинууд бэлэглэснээс гадна 50 сая юанийн хөрөнгийг “инж” болгон өгчээ. Залуухан нөхөр Лиу Ючэнь (Renren) энэ талаар “Би ийм амьдралаар амьдарна гэж хэзээ ч бодож байсангүй. Хэн ийм боломжоос татгалзах билээ дээ?” хэмээн нэлээд бодит (pragmatic) хариулт өгчээ. Энэ нь хятадууд дунд ихээхэн маргаан дэгдээж байна. Хүмүүс үүнийг “мөнгөөр худалдаж авсан хайр” гэж шүүмжлэх нэгэн байхад, зарим нь “Баян эрчүүд залуу эхнэр авдагтай л адилхан зүйл” хэмээн хамгаалах хүн ч байна.
Previous Post

МУГЖ Д.Хүрэлхүүгийн бага охин BAZAAR сэтгүүлд гарчээ

Next Post

IX Богд гэгээний хүү Чойнпэл гуайд 11 өглөгийн эзний өргөлийг гардууллаа

Next Post
IX Богд гэгээний хүү Чойнпэл гуайд 11 өглөгийн эзний өргөлийг гардууллаа

IX Богд гэгээний хүү Чойнпэл гуайд 11 өглөгийн эзний өргөлийг гардууллаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • IX Богд гэгээний хүү Чойнпэл гуайд 11 өглөгийн эзний өргөлийг гардууллаа
  • Хятадын 55 настай тэрбумтан 25 настай залуутай гэрлэжээ
  • МУГЖ Д.Хүрэлхүүгийн бага охин BAZAAR сэтгүүлд гарчээ
  • Хандаа нь Шадар сайдаас салахгүй, дагуул ганц гишүүн нь сайдын суудлаас салахгүй яваа
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.