• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

32,8 мянган доллароо хураалгасан Б.Болор хахуулийн байраа эхийнхээ нэрээр, “зээл”-ээ хүүхдийнхээ дансаар авчээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/02/2026
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
32,8 мянган доллароо хураалгасан Б.Болор хахуулийн байраа эхийнхээ нэрээр, “зээл”-ээ хүүхдийнхээ дансаар авчээ

Нийслэлийн дарга нарын ээлжит нэгэн хахуулийн хэрэг шүүхийн шат дамжих тусам ял нь хөнгөрөх маягаар шийдэгдэж байна. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Я.Болор нь БГД-ийн 17-р хороонд орших ашиглалтын шаардлага хангахгүй гэж тогтоогдсон нийтийн орон сууцыг буулган, дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд “Кристал инженеринг констракшин” компанийн гүйцэтгэсэн орон сууцны нөхцөл сайжруулах төслийн гэрээ дүгнэсэн гурван талт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Үүний хариуд 2021 оны 9-р сард тус компанийн эзэмшигч Э.Чинбатын дүү болох эрх зүйч мэргэжилтэй Э.Гантуяагаас тухайн үед зарагдаж байсан үнээс 700-800 мянган төгрөгийн хөнгөлөлттэйгөөр буюу 1,7 саяар 216,5 сая төгрөгөөр үнэлэгдэх 65,21 м.кв байрыг 110,8 сая төгрөгөөр төрсөн эх Ринагийн нэр дээр худалдан авахаар тохиролцож 105,6 сая төгрөгийн хахууль авсан гэж яллагдсан. Мөн гадаадад амьдардаг хүүхдийнхээ дансаар хахууль өгөгчөөс 7,4 сая төгрөгийн авилгал авсан гэж тогтоогдсон. Анхан шатны шүүх экс дарга хатагтайн нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж таван жил хорих, Э.Гантуяаг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж 10 сая төгрөгөөр торгосон байна.

 Тэгвэл давж заалдах шатны шүүх хахуульд авсан байр нь тухайн үед  216,5 сая бус харин 158,2 сая төгрөгийн үнэлгээтэй байсан гэж үзжээ. Энэ үнэлгээнээс байрны үнийн 110,8 саяыг хасаад авсан хахуулийг 47,3 сая төгрөг гэж тогтоожээ. Ингээд авсан хахуулийн хэмжээ хоёр дахин багассан тул хорих ялыг өөрчилж Я.Болорыг шууд суллах шийдвэр гаргаж. Хорих ялыг нь 20 сая төгрөгийн торгох ял болгон өөрчилжээ. Торгох ялаас цагдан хоригдсон 74 хоногийг 1,2 саяар тооцож хасаад 18,8 сая болгосон. Мөрдөн байцаалтын явцад Я.Болороос бэлнээр 32,8 мянган долларыг хураасан байсан. Уг мөнгөнөөс торгуулийг нь суутгаад илүү гарсан мөнгийг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэжээ. Хүүхдийнх нь дансаар орсон 7,3 сая төгрөгийг хахуулийн гэмт хэргийн шинжгүй буюу зээл гэж үзсэн. Хоригдсон байсан Я.Болор нь давж заалдах гомдолдоо “…Манай газар нь хамтын зарчмаар шийдвэр гаргадаг. Тэгвэл уг актанд  газрын дарга Тулга, орлогч дарга Бум-Эрдэнэ, Хэсэгчилсэн төлөвлөлтийн хэлтсийн дарга Мэндсайхан, гэрээний мэргэжилтэн Цээпил нар мөн  гарын үсгээ зурсан байхад ганцхан намайг маань яллаж байгааг ойлгохгүй байна ..” гэжээ. Э.Гантуяагийн тухайд тухайн төсөл нь ах Э.Чинбатых нь анхны том төсөл байсан аж. Ингээд ахынхаа ажилд бүх талаараа тусалсан нь энэ гэнэ. Тэрээр одоо ч ахынхаа үүсгэн байгуулсан компанийн захирлаар ажилладаг агаад давж заалдах шатны шүүх түүний ялыг хэвээр үлдээжээ.

Previous Post

Узбек эр монгол эхнэрийн хамт Хаан, ХХБ, Голомт, Капитрон банкинд 383 сая төгрөгтэй тэнцэх хуурамч евро солиулжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • 32,8 мянган доллароо хураалгасан Б.Болор хахуулийн байраа эхийнхээ нэрээр, “зээл”-ээ хүүхдийнхээ дансаар авчээ
  • Узбек эр монгол эхнэрийн хамт Хаан, ХХБ, Голомт, Капитрон банкинд 383 сая төгрөгтэй тэнцэх хуурамч евро солиулжээ
  • ОСНААУГ-ын инженер Н.Хөхсэцэнсогоо “40 саяын төлбөрийг чинь 13 саяар зохицуулж өгнө” хэмээн хахууль нэхээд 2,7 саяар торгуульжээ
  • “Оны шилдэг” археологич Ч.Баяндэлгэр бусдын нэрээр гэрээ байгуулж мөнгийг өөртөө аван МҮМ-д 13 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.