• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Өмнөговийн орон нутгийн хөгжлийн санд мөнгө байршуулах ёстой” хэмээн нүүрс тээврийн томчуудаас 110 сая залилсан Ж.Гарам-Очир, Б.Энхмандах нарын ХЭРГЭЭС …

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
01/27/2026
in Улс төр
0
Өмнөговийн орон нутгийн хөгжлийн санд мөнгө байршуулах ёстой” хэмээн нүүрс тээврийн томчуудаас 110 сая залилсан Ж.Гарам-Очир, Б.Энхмандах нарын ХЭРГЭЭС …

Эдгээр залилагсадад хүүхэд шиг хууртагдсан нь “Уран тех” компанийн Ц.Очирхүү гэнэ. Өнгөрсөн жилжин шуугисан шуугисан нүүрсний хулгайн үеэр энэ компанийг Соёлын сайд асан Ч.Номингийн аав Л.Чинбаттай холбоотой гэж яригдсан. Соёлын сайд асангийн аав нь З.Батбаатартай хамт “Коулголд Монгол” ХХК-ийг эзэмшдэг. Харин З.Батбаатар нь Ц.Очирхүүтэй хамт “Френдс транспорт тийм” ХХК-ийг эзэмшдэг гэнэ.  2021 онд “Уран тех”  нь “Эрдэнэс тавантолгой”-той нүүрс худалдан авах гэрээ байгуулсан. Салбараа мэддэг л баймаар том компанийн захирал нүүрс тээвэрлэлтийн зөвшөөрөл авахын тулд эхлээд Өмнөговь аймгийн Орон нутгийн хөгжлийн санд 110 сая төгрөг шилжүүлэх журам гарсан эсэхийг аймгийн ЗДТГ луу ганц утасдаад л мэдчих боломжтой байхад тэгээгүй аж. Түүний оронд ах нь ИТХ-ын төлөөлөгч болсон гэх оюутан цагийн “анд” Б.Энхмандахдаа “итгээд” 110 сая төгрөгөө алдсан байна. “Уран тех” нь хятад компанийг төлөөлж “Эрдэнэс Тавантолгой” компанийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах уурхайгаас нүүрс тээвэрлэн Дорноговь аймгийн Хантанбулаг сумын Хангийн боомтод хүргэх гэрээ байгуулжээ. Нүүрс тээвэрлэлтийг “Бахархалт тээвэрчид”, “Эй ар инвестмент” компаниар гүйцэтгүүлэх болжээ. Тээвэрлэлт хийхэд дээрхи хоёр аймгаас зөвшөөрөл авдаг болж таараад эхний тээвэрлэлт жаахан явагдаад л зогсжээ. Дахиад зөвшөөрөл авах яриа гарч энэ үед “анд” Б.Энхмандах нь гарч ирсэн. Тэрээр “ЭТТ нь тээвэрлэлт явагдах Өмнөговь, Дорноговь аймгаас зөвшөөрөл авчир гэдэг болсон, аймгаас зөвшөөрөл авахын тулд эхлээд Орон нутгийн хөгжлийн санд нь 110 сая төгрөг хийдэг журам гарсан” гэх мэтээр толгойг нь эргүүлжээ. Мөн “ах нь Өмнөговийн ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдсон, мөнгөө аваад ир, зөвшөөрөл гаргаж өгье гэж байна” хэмээн итгүүлжээ. Зөвшөөрөл бүтэхээр болсон тул дор нь 110 сая төгрөгөө бэлдээд 2022 оны 3-р сард найздаа тоолж өгчээ. Дээр нь нэг сая төгрөгийг замын зардалд өгсөн гэнэ. Тохирсон ёсоор Ц.Очирхүүгийн талаас Ө.Баасанжав “хяналт” тавихаар хамт хамт явах ёстой байжээ. Ангийн “анд” нь авсан мөнгөө цааш нь Ж.Гарам-Очирт өгсөн гэдэг бөгөөд тэрээр Ө.Баасанжавтай бус харин ахтайгаа хамт явна хэмээн зөрүүдлэжээ.  Харин Ц.Очирхүү ангийн “анд” нь авсан мөнгөө  цаашаа өөр хүнд өгсөнийг нь мэдээгүй болж таарсан. Гэхдээ “анд”-даа л өгсөн тул зөвшөөрөл гартал өдөр шөнөгүй дагаж өглөө гэрээс нь аваад орой гэрт нь хүргэж өгдөг байсан гэнэ. Хамгийн гайхалтай нь зөвшөөрөл бүтээхээр мөнгө авсан Ж.Гарам-Очир нь Өмнөговь руу “таг харанхуй” хөдөлжээ. Тэрээр зөвшөөрөл хэрхэн авдаг, өгдөг талаар ямар ч мэдээлэл, ойлголтгүй байсан аж. Мөрдөн байцаалтанд “Би ийм төрлийн ажил хийж байгаагүй, өмнө нь Өмнөговь аймагт очиж байгаагүй, анх удаа л очсон, очоод аймгийн нэг цэгийн үйлчилгээн дээр очоод учраа хэлтэл “Одоогоор ямар ч зөвшөөрөл олгохгүй байгаа, та дараа ир ээ” гэсэн. Тэгэхээр нь Тавантолгой, Гашуунсухайт, Ганц мод зэргээр явж  малчид, тээвэрчдээс нь асуухад зөвшөөрөл олдохгүй байна гэсэн юм ярьж байсан. Энхмандах руу залгаад яг одоо Засгийн газраас зөвшөөрөл өгөхгүй гэсэн захирамж тушаалтай болохоор ямар ч зөвшөөрөл өгөхгүй байгаа юм байна” гэсэн. 1-2 cap орчим өнгөрсний дараа “Юу болж байна, яаж байна” гэж асуухад нь ийм асуудлуудтай байна шүү гэдгээ хэлсэн.  Намайг замын зардал бусад зүйлдээ ашиглаарай гэсэн учраас би мөнгөнөөс ашигласан. Түүнээс яг 110.000.000 төгрөг байсан эсэхийг би мэдэхгүй байна” гэжээ. Тэрээр цүнхтэй бэлэн мөнгөтөйгээ Өмнөговийг тойрох шахжээ. Харин “шаварт унасан шарын эзэн” Б.Энхмандах нь бичиг чинь бараг бэлэн болчихсон, гарын үсэг зуруулах дутуу байна, одоо тамга даруулах үлдлээ, тамга даруулаад наашаа ирж байна хэмээн бүтэн сар Ц.Очирхүүг “аргалжээ”. Сүүлдээ тэсэхээ байгаад Ж.Гарам-Очир луу залгахад “мөнгө байхгүй, хулгайч нар явуулна шүү” гэхэд л залилуулсанаа мэдсэн байна. Шүүгдэгчид мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирлоо төлөөгүй байна. Шүүх тус бүрд нь гурван жилийн хорих ял оноожээ.

Previous Post

10 мянган доллар өгөөд “ахиж ингэж нэмж өгнө шүү” хэмээн 10 хуруугаа гозолзуулсан ерөнхий шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нарын ХЭРГЭЭС…

Next Post

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Давосын чуулганд оролцохдоо зүүсэн шил үнэд хүрлээ

Next Post
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Давосын чуулганд оролцохдоо зүүсэн шил үнэд хүрлээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Давосын чуулганд оролцохдоо зүүсэн шил үнэд хүрлээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Давосын чуулганд оролцохдоо зүүсэн шил үнэд хүрлээ
  • Өмнөговийн орон нутгийн хөгжлийн санд мөнгө байршуулах ёстой” хэмээн нүүрс тээврийн томчуудаас 110 сая залилсан Ж.Гарам-Очир, Б.Энхмандах нарын ХЭРГЭЭС …
  • 10 мянган доллар өгөөд “ахиж ингэж нэмж өгнө шүү” хэмээн 10 хуруугаа гозолзуулсан ерөнхий шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нарын ХЭРГЭЭС…
  • Эрүүл мэндийн ажилтны тухай хууль тогтвортой тогтолцооны суурь болно
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.