• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

10 мянган доллар өгөөд “ахиж ингэж нэмж өгнө шүү” хэмээн 10 хуруугаа гозолзуулсан ерөнхий шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нарын ХЭРГЭЭС…

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
01/27/2026
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
10 мянган доллар өгөөд “ахиж ингэж нэмж өгнө шүү” хэмээн 10 хуруугаа гозолзуулсан ерөнхий шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нарын ХЭРГЭЭС…

Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат, түүний анд бизнесмэн Б.Мандахбаяр нарын шүүх хурал гуравдахь өдрөө үргэлжилж байна. Энэ шүүх хурлын үер 2022 онд шуугиан дагуулаад яваандаа замхарсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нар нь бүлэглэн “Баянхотгор” компанид давуу байдал үүсгэхээр хэрэг хариуцсан шүүгчид 10 мянган доллар буюу 32,1 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэг сөхөгдөн яригджээ. Хэрэгт авагдсан баримтаар өдгөө шүүгдэж байгаа ерөнхий прокурор асан Э.Амарбатын их сургуулийн “анд” Б.Мандахбаяр нь тухайн үед “Баянхотгор” компанийг иргэний хариуцагчаар татаж шүүхдэлцэж байсан. Булаацалдаж байсан зүйл нь Говь-Сүмбэр аймгийн Баянжаргалан суманд орших Мөнхтийн цагаан дөрвөлжин хэмээх долоон сая тоннын нөөцтэй гэх литийн орд байсан. Энэ хэрэг шат дамжин явсаар буцаагдаж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирж шүүгч Т.Болормаад хувиарлагджээ. Тэр үед С.Амардэлгэр нь ажлаа өгсөн байсан. 2022 оны 9-р сарын 8-ны 16 цагийн үед тэрээр машинтайгаа ирж шүүгч эмэгтэйг гэрээс нь аваад Гацууртын Их ам хэмээх уул руу давхижээ. Замдаа “чам дээр нэг хэрэг хувиарлагдсан, тэр хэргээс болж олон асуудал гарсан тул болгоомжтой байгаарай” хэмээн сануулаад “одоо нэг хүнтэй уулзана, чи бараг таних байх, өмгөөлөгч Л.Энхбат ч дээ” гэжээ. Ууланд очиход үнэхээр зүс таних өмгөөлөгч ирсэн. Өмгөөлөгч “тан дээр дээд шатны шүүхээс хүчингүй болгосон хэрэг ирсэн, үүнийг шийдэх хэрэгтэй байна, та хуулийн гарц гаргалгаагаа бод, тэр үед би ямар хэрэг болоод байгааг хэлж өгье” гэжээ. Хариуд нь шүүгч эмэгтэй  хэргээ уншаагүй байгаагаа хэлжээ. Тэгэхэд өмгөөлөгч “наад хэрэг чинь Салхитын мөнгөний ордноос ч том гээд гадуур шуугиад байгаа, гэхдээ та айх хэрэггүй” гэж “зоригжуулжээ”. Тэд шүүгчид “та эхний удаад хэрэглэж бай” гээд  дугтуйтай юм өгөөд “энэ эхнийх шүү, дараа нь нэмж өгнө, ингэж нэмж өгнө шүү” гээд 10 хуруугаа гозолзуулжээ. Шүүгч эмэгтэй дугтуйтайг буцааж өгөх гэхэд аваагүй гэнэ. Гэрийх нь хажууд буулгахдаа “солиулахдаа болгоомжтой байгаарай” гэхэд нь доллар өгсөнийг нь  мэджээ. Гэхдээ шүүгч эмэгтэй нэг алдаа гаргасан нь дугтуйг гэртээ авч ороод хонуулсан буюу маргааш өглөө нь Шүүхийн ерөнхий зөвлөлд мэдэгдсэн байна. Үүний улмаас тэр дор нь мэдэгдээгүй, нөхөрдөө хэлсэн зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлыг  тодруулах шаардлага гарчээ. Нийслэлийн прокуророос хэргийг хахууль өгсөн гэх зүйлчлэлээр шүүхэд шилжүүлсэн ч шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангах, гомдол гаргах мөн хэргийн дээрхи эргэлзээтэй нөхцөл байдал, нотлох баримтыг шинжлэн судлах шаардлагатай хэмээн прокурор руу буцаагаад хэрэг замхрах тал руугаа орсон билээ.

Previous Post

Эрүүл мэндийн ажилтны тухай хууль тогтвортой тогтолцооны суурь болно

Next Post

Өмнөговийн орон нутгийн хөгжлийн санд мөнгө байршуулах ёстой” хэмээн нүүрс тээврийн томчуудаас 110 сая залилсан Ж.Гарам-Очир, Б.Энхмандах нарын ХЭРГЭЭС …

Next Post
Өмнөговийн орон нутгийн хөгжлийн санд мөнгө байршуулах ёстой” хэмээн нүүрс тээврийн томчуудаас 110 сая залилсан Ж.Гарам-Очир, Б.Энхмандах нарын ХЭРГЭЭС …

Өмнөговийн орон нутгийн хөгжлийн санд мөнгө байршуулах ёстой” хэмээн нүүрс тээврийн томчуудаас 110 сая залилсан Ж.Гарам-Очир, Б.Энхмандах нарын ХЭРГЭЭС ...

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Давосын чуулганд оролцохдоо зүүсэн шил үнэд хүрлээ
  • Өмнөговийн орон нутгийн хөгжлийн санд мөнгө байршуулах ёстой” хэмээн нүүрс тээврийн томчуудаас 110 сая залилсан Ж.Гарам-Очир, Б.Энхмандах нарын ХЭРГЭЭС …
  • 10 мянган доллар өгөөд “ахиж ингэж нэмж өгнө шүү” хэмээн 10 хуруугаа гозолзуулсан ерөнхий шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нарын ХЭРГЭЭС…
  • Эрүүл мэндийн ажилтны тухай хууль тогтвортой тогтолцооны суурь болно
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.