Ийм сайхан бүсгүйн амьдралыг 10 шахам хүн, тэр тусмаа нэг ангийнхан нийлж там болгожээ. Харин ч зоригтой, сэтгэлийн тэнхээтэй хүчирхэг охин байж амиа хорлоогүй өдий хүрчээ. Одоо хүртэл гэрлээгүй, хүүхэд төрүүлээгүй гэхээр ангийнхных нь үлдээсэн хар толбо, сэтгэлийн шарх амьдралд нь нөлөөлж л байгаа…
Хэрэг хуучрахгүй ээ, залууст сургамж болгох үүднээс хатуу шийтгээрэй. Юун Соёл урлагийн их сургууль, юун Соёл иргэншлийн дээд сургууль вэ, араатан адгууснаас дор амьтдыг төгсгөжээ. Цаашид ийм хэрэг үйлдсэн залуусыг нийгэмд алхах, ажиллаж амьдрах газаргүй болгох хэрэгтэй. Хэрвээ хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол тусгай журмаар зохицуулсан ч яах вэ?
Саяхан манай тэргүүний онц сурлагатан залуу Америкт хуучин найз охиноо согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ хамгаалах чадваргүй үед хүчирхийлсэн хэргээр 20 гаруй жилийн ял авна гэж шуугиад өнгөрсөн…
Дуучин С.Сэрчмаа, “Никитон”-ы Бачка хоёр “лайв”-андаа залуутай дотносохгүй байсан охиныг архи махаар шахаж байгаад дотно харилцаанд орсон тухай тачигнатал инээж байгаад ярьж байсан. Үүнийг одонцор нь ч, залуучууд ч гэмт хэрэг гэж үзэхээ байсны дохио биш үү?
ЦЕГ-аас СУИС-ийн оюутнууд нэгнээ хүчирхийлсэн хэргийг шалгаж байгаа гэсэн сайн мэдээ дуулгав. “Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Прокурорын байгууллагаас хэргийг татаж авсан, хянаж байна” гэв.
Уг хэрэг БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр сүүлд хаагджээ.
Улмаар шинээр илэрсэн нөхцөл байдлаас үүдэж, хэргийг сэргээн шалгаж эхэлсэн байна.


Discussion about this post