ТТАХНЭ эмч мэргэжилтнүүдээ гадаад болон дотооддоо тогтмол сургалтад хамруулж, мэргэжил дээшлүүлэхийг зорьдог. Энэ хүрээнд 2025 онд эмнэлгийн Мэс заслын төвийн зүрх судасны мэс заслын эмч, ахлах дэслэгч Д.Лодойцамба Улсын 3-р төв эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх сургалтанд амжилттай хамрагдсан байна. Ингэснээр ирэх оноос манай эмнэлэгт өмнө нь хийгдэж байгаагүй хөлийн судасны их болон бага өнгөц венийн өргөсөл өвчин болон артер венийн фистул хагалгааг хийх боломжтой болжээ. Энэ талаар Д.Лодойцамба эмчтэй ярилцлаа.
Дээрх өвчнүүдийн талаар та дэлгэрэнгүй мэдээллийг уншигчдад өгвөл?
Хураагуур венийн судасны зогсонгошилын улмаас хураагуур судас өргөсөн венийн хавхлагын дутагдалд ордог. Энэ өвчин үүсэх олон шалтгаан байдаг. Тухайлбал:

- Удамшил
- Хүйс
- Удаан хугацаагаар зогсоо байх /Ажил мэргэжил /
- Хэвлийн дотоод даралт ихсэх / Жирэмслэлт /
- Прогестроны түвшин ихсэх гэх мэт.
Харин өнгөц венийн өргөсөл /Варикоз/ гэдэг өвчин бол зэргээс хамаарч хүний амьдралын чанарыг бууруулдаг. Шинж тэмдэг нь хөлөөр удаан чилж өвдөг, бадайрах, яр шарх үүсэх,уушгины артерийн бүлэнт бөглөрөл цаашлаад амь нас эрсдэх аюултай, хүндрэл ихтэй өвчин.
Энэ өвчнийг эмчлэх олон арга бий. Манайд ихэнхи тохиолдолд хийгдэж байгаа нь судас сугалах болон радио давтамжийн абляцийг ашиглаад венийн судсыг түлэх хагалгаануудыг хийж байгаа. Харин бөөрний дутагдлын хожуу үе шатанд орсон гемодиализ эмчилгээ шаардлагатай үйлчлүүлэгчид Артерийн венийн фистул (АВФ) үүсгэх мэс засал хийдэг. Энэ нь тухайн өвчтөний цаашдын эмчилгээнд чухал ач холбогдолтой мэс засал юм.
Ер нь энэ төрлийн судасны өвчлөл манайд хэр тохиолддог вэ?
Төрийн тусгай албан хаагчдын дунд венийн судас өргөсөх өвчин их элбэг тохиолддог нь хөдөө орон нутагт хилийн үзлэгээр явж байхад ажиглагдаж байсан. Учир нь хууль зүй дотоод хэргийн салбарынхан жагсаалд удаан зогсох, байнга зогсоо ажил хийх, хээрийн бэлтгэл хийдэгтэй холбоотой. Мөн удамшлын шалтгаантай өвчлөл ч байдаг.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд чихрийн шижингээс үүдэлтэй судасны шалтгаант өвчлөлүүд нэмэгдэж байна. Ихэнхи тохиолдолд чихрийн шижин өвчин хяналтгүй удаан хугацаанд үргэлжилснээс судасны гэмтэл /атеросклероз/ үүсгэх, цаашлаад даамжирч бөөрний дутагдлын хожуу үед орж гемодиализ эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Энэ үед артер венийн фистул буюу артер венийн судсыг шунт үүсгэх мэс засал хийж судсыг бэлддэг.
Манай эмнэлэгт уг хагалгаануудыг яг хэзээнээс хийж эхлэх вэ?
Ирэх оноос дээрх мэс заслуудыг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Цаашид бид Улсын 3-р төв эмнэлгийн зөвлөх эмч нартай хамтран судсанд хийгдэх мэс заслуудыг үе шаттай хийхээр судалж байна.
Таны ярьж байгаа эдгээр өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ?
Хэрэв танд хөл бадайрах, чилэх шинж тэмдэг зовуурь илэрвэл заавал эмчид үзүүлж, судасны эход харуулах хэрэгтэй. Мөн спортоор хичээллэх, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь таныг эрсдэлээс хамгаална гэж зөвлөмөөр байна.

Ярилцсанд баярлалаа.

Discussion about this post