• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Поп дуучин Кетти Перри Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдатай болзож байна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/27/2025
in Гадаад мэдээ
0
Поп дуучин Кетти Перри Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдатай болзож байна

Америкийн поп дуучин Кэти Перри, Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо хоёр дарвуулт завь дээр болзож буй зураг ил болж, тэд хайр сэтгэлийн холбоотой болсон тухай яриа гарсан. Мөн  энэ 10 дугаар сарын 25-нд Парист болзож яваа дуранд өртсөн байна. Энэ өдөр дуучин Перригийн 41 насны төрсөн өдөр байсан бөгөөд шинэхэн хос кабаре шоу үзсэн гэнэ. “Fox News Digital”-ийн авсан зурагт Перри, Трюдо нар гараасаа хөтлөлцөн алхаж байхдаа инээмсэглэж байжээ.

Канадын Ерөнхий сайд асны ойрын хүн “Трюдо хэсэг хугацаанд ганц бие явсан ч дуучин Кети  Перритэй танилцсандаа баяртай байгаа. Трюдод дуучны хувь хүний зан чанар таалагддаг, тэд олон төрлийн сэдвээр чөлөөтэй ярилцаж чаддаг. Гэхдээ Трюдо, Перри нар өөрсдийн гэсэн хариуцлагатай тул нэгнээ шахамдуулахыг хүсэхгүй байгаа. Трюдогийн хувьд Перри цэвэр агаар шиг санагддаг” гэжээ Энэ сарын эхээр Перри Лондонд тоглолтоо хийсэн. Энэ үеэрээ хуучин нөхөр Орландо Блүүмын талаар хошигнож, Трюдитой дотно харилцаа үүсгэсэн талаараа цухуйлгасан. Тэрбээр “Лондончуудаа та нар өдөржин ажиллаж, хичээл сургуулийн дараа ч ядралгүй,  Даваа гарагийн орой ийм байж чаддаг гэж үү? Тийм бол би үргэлж Англи залууд дурлах нь аргагүй л юм байна. Гэхдээ одоо тийм биш болсон” гэжээ. Түүнчлэн дуучин Перригийн шүтэн бишрэгч түүнд гэрлэх санал тавихад “Чи надаас 48 цагийн өмнө асуух байж дээ” гэж хариулсан байна. Дуучин Перри Лондонд тоглолт хийхээсээ өмнө ерөнхий сайд асантай Санта Барбарагийн далайн эрэг дагуу болзож байсан юм.

Перри, жүжигчин Блүүм нар 10 гаруй жил хамт амьдарсан ч өнгөрсөн 7 сард зам замаа хөөсөн. Харин Трюдо 2023 онд 18 жил ханилсан эхнэр Софи Грегуараас салсан аж.  “Перри, Трюдо нар нэг нэгэндээ татагдаж байгаа. Гэхдээ энэ харилцаа хэрхэхийг таамаглах эрт байна. Перри аялан тоглолт хийгээд завгүй байгаа бол Трюдо ерөнхий сайд байхаа больсон тул цаашид хэрхэн ажиллах талаараа бодож байгаа юм. Гэхдээ тэр хоёр адилхан сонирхол олон байдаг. Тэдний үүрэг хариуцлага энэ харилцааг яаруулахгүй байх. Тэд нэг нэгэндээ зав гаргадаг. Хэдийгээр холын харилцаа хэцүү ч Трюдо, Перри нар үүнийг давж чадна гэж бодож байна” гэжээ.

Previous Post

Хууль бусаар ногоон хаш олборлож байсан зөрчлийг илрүүлж прокурорын байгууллагад шилжүүлжээ

Next Post

Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа

Next Post
Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа

Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа
  • Поп дуучин Кетти Перри Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдатай болзож байна
  • Хууль бусаар ногоон хаш олборлож байсан зөрчлийг илрүүлж прокурорын байгууллагад шилжүүлжээ
  • “Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.