НИТХ-ын хурлаар нийслэлийн алдагдсан өмчийн буцаан авах асуудлыг хэлэлцжээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид буудлыг эргүүлэн авна. Хуучнаар Гутлын 22, одоогийн “Өглөөний гудамж”-нд байрлах “Өргөө” зочид буудлыг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хамаарал бүхий хүмүүс 10 гаруй жил хууль бусаар эзэн суулаа. Нийслэлийн өмчид авах шийдвэр нь 2013-2014 оны үед гарсан. Энэ хүмүүсийг гаргаж, нийслэл өмчөө эргүүлж авна.
Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Ерөнхийлөгч байсан хүн бусдаас давуу эрх эдэлж, нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авч, өчнөөн жил өмчилдөг байж таарахгүй. Н.Энхбаяр дарга та “Өргөө” зочид буудлыг чөлөөлж өг.
Бид хугацаа өгсөн. Чөлөөлж өгөхгүй бол НИТХ-ын 45 төлөөлөгч нам харгалзахгүйгээр “Өргөө” зочид буудлын гадаа шаардаж сууна. Энхбаяр дарга та Сумъяабазарыг хотын дара байх үед Гэрлэх ёслолын ордны хойд талд 700ам.метр газар авсан байна лээ. Үүнийг би цуцална. Би өмчгүй учир надад алдах юм байхгүй. Та бол асар их өмчтэй учир алдах юм ихтэй гэдгийг хэлье.
Энэ асуудалтай холбоотойгоор өмнө нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан хүмүүс асуудалд орсон тохиолдол бий. Би энэ алдааг давтахгүй. Ийм асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Discussion about this post