• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

НУУЦ АМРАГТАЙГАА НИЙЛЖ НӨХРӨӨ ХӨНӨӨХӨӨР ЗАВДСАН ЭМЭГТЭЙД 13 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

admin by admin
09/22/2025
in Нийгэм
0
НУУЦ АМРАГТАЙГАА НИЙЛЖ НӨХРӨӨ ХӨНӨӨХӨӨР ЗАВДСАН ЭМЭГТЭЙД 13 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт амьдардаг Г.Б, Ч.О нар нь гэр бүл болоод 17 жил амьдарч байгаа бөгөөд 10-16 насны 4 хүүхэдтэй. Эхнэр Ч.О нь өөрийн нууц амраг гэх Б.Ц-тэй бүлэглэн нөхөр Г.Б-д 2024 оны 9-р сарын 6-ны өдөр ундаанд нь хулганын шингэн хор хийж уулгасан, 2024 оны 09-р сарын 07-ны өдөр уусан архинд нь хүнсний зориулалттай уксус хийж уулгасан мөн 2024 оны 09-р сарын 11-ээс 24-ний өдрийн хооронд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд нь сахиж байхдаа тарианы шингэнд нь хүнсний зориулалттай уксус хийж тариулж түүнийг алахыг завдсан гэх гэмт хэрэг холбогджээ.
Шүүгдэгч Ч.О нь мэдүүлэгтээ “… би Б.Ц болон Г.Баас маш их айж байсан. Б.Ц зургийн дараад явуулчих тэгвэл итгэнэ, тэгвэл итгэхгүй гэж хэлдэг. Тэгээд би зургийн дарж явуулдаг байсан. Би Б.Ц-т итгүүлэхийн тулд худал хэлсэн. Түүнээс биш Г.Б-д хор өгөөгүй, миний 4 хүүхдийн эцэг, хань ижил гэж бодоод ингэж хийж байна гэж зургийн үзүүлээд би асгачихсан. Яг үнэндээ би хулганын хор, уксус өгөөгүй. Б.Ц-т итгүүлэхийн тулд худал хэлдэг байсан. Б.Ц надад хэлэхдээ тийм өнгийн ундаанд хийж өг, уксус хамгийн сайн гэж байна тэрийг олж ирж өгнө гэж хэлдэг байсан. Өөрөө надад олж авч ирж өгсөн” гэж гэм буруугийн талаар маргажээ.
Шүүгдэгч Б.Ц гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэгтээ: Г.Б-ын эхнэр Ч.О бид хоёр үнэхээр бие биедээ хайр сэтгэлийн холбоотой бөгөөд би Ч.О-г нөхөр Г.Б-аас салчих хоёулаа хамт амьдаръя гэж хэд хэдэн удаа хэлж байсан, Ч.О нь “нөхрөөсөө салаад, өөр хүнтэй суусан гээд нутаг усны хүмүүст нэр муутай болчихно, салчихаар байгаа хөрөнгөнөөс нь авч чадахгүй болчихно” гэж хэлээд нөхрөөсөө салдаггүй байсан. 2024 оны 08-р сард Ч.О нь над руу өөрийн гар утаснаас залгаж “хоёулаа Г.Б-ыг нас барсны дараа хамт амьдаръя” гэж хэлээд “чи надаа хулганын хор, уксус аваад ир, би Г.Б-д өгч чадна” гэж хэлэхээр нь би зөвшөөрч Улаангом сумын зах дээр үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрээс 2 ширхэг хулганын хор, 1 шил уксус авч Ч.Од хүргэж өгсөн гэжээ.
Шүүгдэгч Ч.О, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцож. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХ /ЭРҮҮГИЙН ХЭРЭГ/-ИЙН 2025 ОНЫ 02-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН 2025/ШЦТ/36 ДУГААРТАЙ ШИЙТГЭХ ТОГТООЛ

Previous Post

Н.Энхбаяр: Луйврын гэрээгээр парламент нээлттэй сонсгол явуулах ёстой

Next Post

Хатагтай Хак Жа Хан Мүүнийг баривчлав

Next Post
Хатагтай Хак Жа Хан Мүүнийг баривчлав

Хатагтай Хак Жа Хан Мүүнийг баривчлав

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй
  • NUMBER ONE БУЮУ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан
  • АЗИ ТИВ ДЭЛХИЙН ДУНДЖААС ХОЁР ДАХИН ХУРДТАЙ ДУЛААРЧ БАЙНА
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.