• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ж.Оджаргал: Бид үндэсний баялгийн санг дэмжиж, яаж бодит ажил хэрэг болгох вэ гэдэг тал дээр хэлэлцээр хийхэд бэлэн

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/22/2025
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Ж.Оджаргал: Бид үндэсний баялгийн санг дэмжиж, яаж бодит ажил хэрэг болгох вэ гэдэг тал дээр хэлэлцээр хийхэд бэлэн

MCS группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. Тэрээр “Стратегийн орд гэж юуг хэлэх вэ гэдэг анхнаасаа ойлгомжтой байх ёстой. Ямар ч хөрөнгө оруулагч ард түмэн, орон нутагтаа өгөөжийн 50-аас дээш хувийг өгөхийн төлөө хичээнэ. Үүний төлөө ажиллахад бэлэн. Гол нь хөрөнгө оруулалт хийхээс  өмнө хэлэлцэн тохирсон, зүйлээ л биелүүлдэг байх ёстой.

Стратегийн орд гэх нь буруу гэж боддог. Хуучин томъёоллоор үндэсний нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш борлуулалттай бол стратегийн орд газар гэж нэрлэсэн байдаг. Гэвч одоо эдийн засаг томорч байна. Стратегийн бүтээгдэхүүн гэж байх нь зөв болов уу. Тэр нь уран ч юм уу  гарцаагүй үндэсний аюулгүй байдалтай холбоотой бүтээгдэхүүнээр нь заах хэрэгтэй. Үгүй бол стратегийн орд гэхээр нүүрс, алт бүгд стратегийн орд байх боломжтой гэхээр хөрөнгө оруулагчид ордын нөөцийг олсон ч стратегийн байвал авна гэх айдастай болно. Ийм байж болохгүй.

-Бизнест төрийн дарамт шахалт хэр байна? Өнгөрсөн хугацаанд Ухаа худаг”-аа авъя гэх хөдөлгөөн хүртэл өрнөлөө шүү дээ?

-Бид үндэсний баялгийн санг дэмжиж, яаж бодит ажил хэрэг болгох вэ гэдэг тал дээр хэлэлцээр хийхэд бэлэн. Мэдээж хуулийн хүрээнд зөвхөн нэг ААН, нэг орд дээр биш бүгд адилхан шийдэл олохын төлөө ширээний ард суухад бэлэн. Хэлэлцээр эхэлсэн явж байгаа. Бодит шийдэл олъё гэж байгаа. Шийдэл гэдэг  нь уул уурхайгаас орсон өгөөж ард түмний амьдралд бодитоор мэдрэгддэг, улсын төсөвт ахиухан татвар төлдөг байх ёстой. 

Хандивын асуудалд зохион байгуулалттай гүтгэлэг явлаа. Хуулиараа нэр дэвшигчдэд тэдэн төгрөг өгнө гээд заасан байгаа. Тэр дагуу бид хуулийн хүрээнд өгч байгаа. Нэг ААН 30 сая төгрөг гээд гурван ААН өгвөл 90 сая төгрөг болно. Групп компанийн хувьд гурван компани нийлээд  нэг гишүүнд 90 сая төгрөг өгч болно. Энэ хүрээнд л бид ил тодоор өгч байгаа.

Бид нам үл харгалзан хулгай хийхгүй, ард түмнийхээ төлөө, бизнесийн эрх зүйн зөв орчин бүрдүүлнэ нийгэмд зөв ажилна гэж бодсон нэр дэвшигчдэд өгч байсан. Хэрэв ААН хандив өгөх нь буруу гэж үзэж байгаа бол хуулиа өөрчлөөд өгч болохгүй гэвэл бидэнд бүр л амар болно. Үүн дээр гүтгэлгийн чанартай зүйл л явсан.

Бид хандив өгсөн гишүүдээсээ юм гуйж үзээгүй, гуйх ч үгүй. Уулзаад холбоотой байх юм огт байхгүй. Бид бизнесийн эрх зүйн орчинг эрүүл байлгаад өгөөсэй, татварын эрх зүйн орчин зөв байгаасай, хөрөнгө оруулалт зөв татах эрүүл улс төрч их байгаасай гэж л хандив өгч байгаа.

Previous Post

“Дижитал”-ын Эркагийн өнөр бүлийг албан байгууллагатай андуурав

Next Post

Н.Энхбаяр: Луйврын гэрээгээр парламент нээлттэй сонсгол явуулах ёстой

Next Post
Н.Энхбаяр: Луйврын гэрээгээр парламент нээлттэй сонсгол явуулах ёстой

Н.Энхбаяр: Луйврын гэрээгээр парламент нээлттэй сонсгол явуулах ёстой

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй
  • NUMBER ONE БУЮУ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан
  • АЗИ ТИВ ДЭЛХИЙН ДУНДЖААС ХОЁР ДАХИН ХУРДТАЙ ДУЛААРЧ БАЙНА
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.