1911 онд дэлхийн газрын зураг дээр цоо шинэ Богд хаант улс байгуулагдав. Хаант засаглал бол дэлхийн хамгийн урт удаан явж ирсэн улс төрийн систем юм. Ингээд дэлхийн улсын хаад Богд хаант төрөл бүрийн бэлэг сэлт ирүүлжээ. Хаадын хувьд энэ бол маш баяртай мэдээ байжээ. Бирмийн хаан эр эм хоёр тогос өгсөн. Богдын ногоон ордонд амьдардаг байлаа. Английн хаан хаан хатан хоёрт сүйх тэрэг өгсөн. “Гарьд магнай” кинонд ашиглаж онхолдуулаад нэг нь дашийн шог. Одоо нэг нь бий. Японы эзэн хаанаас бэлгэнд ирүүлсэн зааны ясаар хийсэн “Камасутра” байв. Моломжамц гуайн орос эхнэр нэг хуудсыг нь аваад дашийн шог. Японы эзэн хааны өгсөн өөр нэг бэлэг бол Хоккойда арал дээр амьдардаг хос эр эм хоёр сармагчин байжээ. Монголтой цаг агаар ойр хүйтэн газрын амьтан. Өвөлдөө заантай хамт Булганы Баяннуурын ард руу Заан хөндий, Бор булан, Заамараар өвөлждөг. Лам нарын морины араар бүсэлхийгээр нь тэвэрч сундлуулаад сургачихсан байжээ. Өдөртөө нэг шанага нанжин чавга, нар хамба иддэг. Хоорондоо их эвтэй ийм хоёр сармагчин 10 гаруй жил хааны ордонд амьдарчээ. 1924 онд Богд хаан таалал болсны дараа заан, сармагчингийн хоол хүнс, анхаарал халамж эрс суларчээ. Гэтэл эм сармагчин нь үхчихэж. Ингээд эр сармагчин нь идэш хоол хайгаад явдаг. 1925 оны хавар өвөлжөөнөөсөө буцаж явахдаа морь нь туйлж, сармагчинг алджээ. Араас нь хөөцөлдөөд ч олсонгүй. Гэтэл тэр зун тэр нутагт чөтгөрийн тухай яриа гарчээ. Шөнө орой уул даваагаар давахад чөтгөр тэвэрдэг гээд хүн амьтан ч явахаа болив. Зун ардын наадам болж, нэг залуу начин цол аваад буцаж явтал, нөгөө айлын улс хэлжээ. “Шөнө орой манай хойт даваагаар давж болохгүй. Чөтгөртэй болсон. Хоноод яв” гэтэл, нөгөө залуу “Би ардын наадмын начин болсон хүн. Чөтгөр байтугайг нь номхруулна” гээд үдэш бүрий болсон хойно мордоод явжээ. Яарч ч явсан биз. Яг давааны орой дээр гарахын алдад бэлхүүсээр нь нэг үстэй гар орж ирээд, тэврээд сундалчихаж гэнэ. Морь нь ч туйлаад, сандарсандаа ташуураа толгой руу ширвэчихжээ. Гэтэл толгой нь бяц яваад, рефлексээрээ гар нь тавьдаггүй. Ингээд морь ч туйлаад явгарсан. Алхсаар байгаад үүр цүүрээр айлын гадаа иржээ. “За би өнөө чөтгөртэй хамт ирлээ. Айж цочив. Гэгээ оруулаад, гарч ирээд, намайг хараарай” гэж хэлээд хаяанд нь суужээ. Ингээд гэрийнхэн өнөө чөтгөрийг нэг юм салгаад, лам нарт дуулгаж, ном хурал уншуулах болж гэнэ. Богдын сойвонгууд сармагчингийн тухай зар тараасан тул ирээд, өнөө сармагчинг их л хүндэтгэлтэй оршуулжээ. Өнөө шинэ начин залуу дахиж барилдаагүй бөгөөд нэг шөнийн дотор толгойтой үс нь цав цагаан болсон байсан гэдэг.
Ийм нэн хөгтэй ч гэх үү? Эмгэнэлтэй ч гэх үү үйл явдал 100 жилийн өмнө болсон гэдэг.




Discussion about this post