УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы ажлын албанаас энэ хагас жилд сонгогдсон тойрог буюу Хан-Уул дүүрэгтээ тойргийнхоо ахмадууд, хүүхэд, залуучууддаа түлхүү анхаарал хандуулан ажиллажээ. Үүнд:
1. Ахмад настны спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлж 6 сар тасралтгүй хичээллэсний үр дүнд өнөөдөр ахмадууд маань спортын тэмцээнээ зохион байгуулж байна.
2. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ЭЕШ өгөх үеийн сэтгэл зүйн бэлэн байдлын талаар ойлголт өгч, YESH academy-тай хамтран ЭЕШ-д бэлтгэх тусгай апп-ыг сурагчдадаа ашиглах боломжийг олголоо.
3. Эрүүл Шүд арга хэмжээг ХУД-т эрчимжүүллээ.
• Алслагдсан хороо болох 12,14-р хорооны 10, 59, 156-р ерөнхий боловсролын 5-р ангийн 104 өвчлөлтэй шүдтэй хүүхдүүдийг явуулын шүдний машин байрлуулан эрүүлжүүлэв.
• ХУД-ийн сургуулийн өмнөх боловсролын 46, 73, 67, Халамжийн-28, Орхоны багачууд цэцэрлэгийн 1033 хүүхдүүдийг шүдний үзлэгт хамруулж, эрүүл шүдтэй хүүхдүүдийг шүдний цоорлоос урьдчилан сэргийлж, шүдний өнгөц ба дунд цоорлуудтай хүүхдүүдийн цоорлыг цааш даамжрахаас сэргийлэн зогсоох арга хэмжээ авч, өрхийн эмнэлгүүдээс ирүүлж байгаа шүдний өвчлөлтэй хүүхдүүдийг кабинетын хэмжээнд эрүүлжүүлэж, Амны хөндийн боловсрол олгох 32 сургагч багш бэлтгэв.
• Мөн алслагдсан хорооны 3 сургууль, төвийн 1 сургуульд шүд угаах цэгийг нээлээ.
• ХУД-ийн Монгол солонгосын политехник коллежийн 2250 оюутнуудад амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж шүд зөв угаах, амны хөндийн эрүүл мэндийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүллээ.
• 568 жирэмсэн эхчүүдийг амны хөндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрууллаа.
• ХУДЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилчдын 106 хүүхдүүдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж эрүүлжүүлж, шүд угаах зөв дадал техникийн талаар ойлголтыг нэмэгдүүллээ.
• Ахмад настнуудад амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, уруулын булчингийн хүч, залгилтын сорил тавин үйлийн хямралтай гарсан иргэдэд зөвлөгөө өгч хяналтад авлаа.
• Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 325 хүүхдэд хийж 217 хүүхдийн шүдний цоорлыг эмчиллээ.
• ХУД-ийн төвийн бүсийн 15,52,75,32,115,130 алслагдсан бүсийн 10,114,59,156-р нийт 10 ерөнхий боловсролын сургуулийн 5-р ангийн 1728 хүүхдүүдийн дунд шүд угаалтын тэмцээн зохион байгуулж шүдээ зөв угаах ойлголт хандлагыг нэмэгдүүлж, дадал суулгалаа.
Ахмадуудаа халамжилж, ирээдүй үеийн залуучуудаа дэмжье гэсэн уриатай ажиллаж байна. Эмч хүн УИХ-д сонгох ийм ашигтай.














Discussion about this post