БНСУ-ын КDCA буюу Өвчний хяналт сэргийлэлтийн агентлагийн дэмжлэгээр тохижуулсан ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын төвийн нээлт боллоо.
Тус агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол Улсын халдварт өвчний хариу арга хэмжээ, Бичил биетний эмийн эсрэг тэсвэржилтийн эсрэг хамтын ажиллагаа болон лабораторийн чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд тохижуулсан Шуурхай удирдлагын төвийн нээлт боллоо.
Нээлтэд Эрүүл мэндийн аюулгүй байдлын газрын дарга Сун Ён Рэ, Олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдлын хэлтсийн дарга И Жиа, Олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтэн Юн Сүн Мин, Шинэ төрлийн халдварт өвчний хариу арга хэмжээний хэлтсийн дарга Ё Сан Гү, Йонсей их сургуулийн бичил биетний тэсвэржилтийн зөвлөх багын профессор Ём Жүн Соп, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр болон бусад удирдлагууд оролцлоо.
Энэхүү төслийн хүрээнд дараахь зорилго бо зорилтуудыг хэрэгжүүлж байна.
Дунд хугацааны зорилго: Монгол Улс, БНСУ-ын хооронд халдварт өвчний талаарх мэдээлэл солилцох, Монгол Улсын халдварт өвчний хариу арга хэмжээний хамтын ажиллагааг бэхжүүлэх” чиглэлд хийж буй ажлууд ба цаашид хийх ажлууд .
Урт хугацааны зорилго: Зүүн хойд Ази болон Шинэ Хойд чиглэлийн хүрээнд олон улсын эрүүл мэндийн онц байдалд хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх чиглэлд хийж буй ажлууд ба цаашид хийх ажлууд .
Төслийн зорилгод хүрэхийн тулд дараахь 2 зорилтыг хэрэгжүүлж байгаа.

1. Монгол Улсад Бичил биетний эмийн эсрэг тэсвэржилтийн AMR-ийн мэдээлэл цуглуулах тогтолцоог бэхжүүлэх
2. ХӨСҮТ-ийн Үндэсний Стандарт Лабораторийн бичил биетний эмийн эсрэг
3. Тэсвэржилтийн шинжилгээний чадавхыг сайжруулах
4. Эмнэлгийн тусламжтай холбоотой халдварын тандалтын чадавхыг бэхжүүлэх

1. ХӨСҮТ-ийн халдварт өвчинд хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх
2. ХӨСҮТ-ийн эпидемиологичийн сургалт (FETP)-ын мэргэшсэн менторуудыг бэлтгэх юм.




Discussion about this post