• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Н.Номтойбаяр: Яг үнэнийг хэлэхэд би Г.Занданшатар сайдыг үнэхээр өрөвдсөн

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
06/19/2025
in Улс төр
0
Н.Номтойбаяр: Яг үнэнийг хэлэхэд би Г.Занданшатар сайдыг үнэхээр өрөвдсөн

-Та яагаад Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, хамтран ажиллахаас татгалзсанюм бэ?

-Олон талын шалтгаан бий. Ямартай ч шинээр томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс манай эвсэлд хандан, хамтран ажиллах саналыг ирүүлсэн. Шинэ Ерөнхий сайд улс оронд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх оновчтой гарц, шийдлийг эрэлхийлж ажиллахаар сэтгэл шулуудсан нь маш их таалагдсан. Эдийн засаг, нийгмийн тодорхой хэдэн асуудлаар байр сууриа маш оновчтой илэрхийлсэн нь энэ хүн ажиллаж чадах юм байна гэсэн итгэлийг төрүүлсөн. Гэсэн хэдий ч Шадар сайдын түвшинд хамтарч ажиллах саналаас татгалзсан. Миний сайн хийж чадах, үр дүн гаргаж чадах тодорхой хэдэн чиглэл байдаг. Ерөнхий сайдын тавьсан санал тэр чиглэлтэй таараагүй учраас би татгалзсан. Миний хувьд сайд л болж байвал юу ч хийсэн яах вэ гэж гүйж байдаг хямдхан улс төрч биш гэдгээ хэлэх нь зүйтэй байх.

Ажил хэргийн хүрээнд тодорхой асуудал хариуцлаа гэхэд тодорхой үр дүн гарах ёстой. Үүнийг л би хүссэн. Г.Занданшатар Ерөнхий сайдын тухайд улс төрийн эрх мэдэл байхгүй. Нэгэн цагт би мөн улс төрийн эрх мэдэлгүй Ж.Эрдэнэбатын кабинетад ажиллаж байсан. Засгийн газрын тэргүүнд улс төрийн эрх мэдэл байхгүй байгаа нь ажил урагшлуулахад маш хүндрэлтэй байдаг.

Өнөөдөр монголд улс төр төдийлөн хөгжөөгүй, ёс зүй, сахилга бат, үүрэг хариуцлагын тухайд бусад улс оронтой харьцуулахад маш хол хоцрогдож байгаа. Ерөнхий сайдын бүрдүүлсэн кабинет нь 100 хувь тэр хүний хүсэн хүлээсэн баг биш гэдэг мэдрэмж төрсөн. Эрх мэдэлгүй хүний зовлон энэ л дээ. Янз бүрийн бүлэглэлийн шахаас, МАН-ын УЗ-ийн бодлогын нөлөөгөөр нэр бүхий гишүүд томилогдчихлоо. Энэ нь надад ч таалагдаагүй.

Мэдээж, Засгийн газрын гишүүд тус тусдаа тодорхой чиг үүрэгтэй ч бүгд бусадтайгаа хүйн холбоотой ажилладаг. Гэх мэтчилэн миний тавих шаардлагад 100 хувь нийцээгүй учраас бусдад нь боломж олгох үүднээс би татгалзсан.

-Таныг Шадар сайдын албыг голсон гэдэг мэдээлэл яваад байгаа. Энэ тал дээр тайлбар хэлэх үү?

-Хэвлэлээр яваад байгаа зарим мэдээлэлд би бодит хариулт өгөх нь зүйтэй гэж бодож байна. С.Амарсайхан Шадар сайдын зүгээс өөрийн албыг надад хүлээлгэж өгье гэдэг саналыг тавьсан. Би татгалзсан. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд стандарт хамаардаг. Өнөөдөр Монгол Улсад 6700 орчим стандарт мөрдөгддөг. Үүний 80 орчим хувь нь 1970-1980 оны үед хийгдсэн. Аж үйлдвэрийг хөгжүүлэхэд стандарт маш чухал. Тиймээс энэ эрхзүйн орчноо шинэчлэх ажлаа та өөрөө хий гэсэн. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хөдөө аж ахуй бас багтдаг. Ний нуугүй хэлэхэд, энэ бол миний төдийлөн сайн мэдэх салбар биш. Тиймээс та өөрөө энэ ажлаа үргэлжлүүлэн хийвэл монголын төрд дэмтэй байх болно гэдэг хариуг би өгсөн.

-Удахгүй Төсвийн тодотгол орох гэж байна. Төсөв дээр таны байр суурь ямар байгаа вэ?

-Ноднин төсөв хэлэлцэж байх үед Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Т.Энхтүвшин нарын гишүүд тодорхой тооцоолол, үндэслэлтэйгээр төсвийг 5 их наядаар танах боломжтой гэдэг байр сууриа иэлрхийлж байсан ч хасалгүй баталсан. Өнөөдөр нийт дүнгээрээ 4.5 их наядыг танах асуудал ярьж байгаа нь тэдний тавьж байсан шаардлага зөв байсныг харуулж байгаа юм. Сангийн сайд Б.Жавхлан үүнийг зөв тооцоолоогүй. Ийм хямрал үүснэ шүү гэдгийг анхааруулаад байхад тэр үед нь сонсоогүйн горыг өнөөдөр амсаж байна. Нүүрсний үнэ буурна, өсөхгүй. Сангийн сайд Б.Жавхлан холыг харахгүй байна. Өнгөрсөн онд төсөв батлах үеэр энэ талаар УИХ-ын гишүүд их анхааруулсан ч үг сонсоогүй.

Улстөрч хүний нэг баримтлах бичигдээгүй ёс зүй, зарчим гэж байдаг. Тэр тусмаа өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан хэрнээ тэргүүнээ зайлуулахын төлөө ар хударгаар нь ажилласан, “Исмэлдсэн” гэх юм уу. Энэ бол улстөрч хүнд байж боломгүй, ёс зүйгүй, зарчимгүй үйлдэл. Үнэхээр нийцэхгүй байгаа бол “Би таныг дэмжиж, хамтран ажиллаж чадахгүй нь ээ” гээд өөрөө өргөдлөө өгөөд, ил тод хэлээд Засгийн газраасаа гарах юм бол маш хүндэтгэлтэй хандана. Гэтэл тийм үг, үйлдэл огт хийгээгүй. Нүүрэн дээрээ хамгаална гэж ярьчихаад ар хударгаар нь дандаа эсрэг юм хийж явсан. Энэ бол миний ЗГ-т дурлаж ороогүй нэг шалтгаан мөн. Би чинь тагнуулч хүн, тагнуулд хэнтэй хамт явах вэ гэдгээ долоо битгий хэл 70 удаа хэмжиж байж шийддэг зарчимтай хүн. За улс төрч хүнд тавих эдгээр шаардлагыг орхиё гэж бодъё, гэтэл үнэхээр сайн ажилласан уу гэвэл үгүй шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд би Г.Занданшатар сайдыг үнэхээр өрөвдсөн. Өөрөө сэтгэл хангалуун бус байгаа нь анзаарагдаж байна билээ. Бүрэлдэхүүнийхээ бүтэн зураглалд сэтгэл хангалуун биш байгаа гэдгийг би уулзсаны хувьд хэлнэ. 

Previous Post

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Н.Номтойбаяр: Яг үнэнийг хэлэхэд би Г.Занданшатар сайдыг үнэхээр өрөвдсөн
  • Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
  • Б.Чойжилсүрэн сайд өвөлжилтийн бэлтгэлийн талаар танилцуулав
  • ХАРАА ИХТ ХАР СҮЛД ШҮТЭЭН
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.