Цахимаар цөөн хэдэн минут ярилцлага өгөх хүсэлтийг маань хүлээн авсанд баярлалаа. Хоёулаа сонгуулиудын өмнө ярилцдаг заншилтай болоод байгаа.
Та сүүлийн дөрвөн удаагийн сонгуулиудын талаарх зурхайн судалгаа гаргаж бүгд биелсэн. Тав дахь буюу энэ жилийн тухайд өөрийн судалгаа шинжилгээгээсээ дахин хуваалцаж болох уу ?!
–Эрхэм уншигчиддаа энэ өдрийн амар амгаланг айлтгая. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгийн талаарх одон зурхайн судалгааг сэтгүүлчиддээ өгөөд удаж байна. Энэ удаагийн сонгууль анх удаагаа томсгосон 13 тойрогт нэр дэвшигчид өрсөлдөж байгаагаараа онцлог болж байна.
Би өөрийн цахим пэйжээр дархлагдсан төсвийн хулгайчдыг дахин бүү сонго нэртэй онлайн жагсаал болох постыг 9 сар гаруй цэнэглэн явуулж, нийтдээ олон давтамжтайгаар 2 сая шахуу иргэд уншиж, мөн ордон руу захидал бичсэний эцэст МАН-ын жагсаалтанд нэг ч сайд, гишүүн багтаагүйн сайшаалтай бөгөөд тойргоос иргэд нэр дугуйлах тул ард түмний төсвөөс олон жил хумсалсан хулгайчдаас тодорхой хувиар салах боломж гарч байгаагаараа өвөрмөц болж байна. Бүхэл бүтэн хэдэн аймгуудыг багтаасан тойргийг худалдаж авах боломжгүй л дээ. Харин урьд өмнө нь 76 гишүүд хоорондоо уралцдаг байсан бол одоо 126 болсноор ордонд нэвт шингэсэн хэрүүлийн бузар улам ширүүсэж ирээдүйн нийгэмд иргэдийн оюун санаа булингартан манантах талтай байна.
– Бүсчилсэн 13 тойргийн тааруу талын юу гэж үзэж байна ?
– Миний дотны нэгний хадам аав нь орон нутагт дэвшиж байгаа юм билээ. Гурван аймаг болон гурван зуун гучин сумаас дөч гаруй сумуудаар цөөхөн хэдхэн хоногт хөлийнхөө улыг эргэтэл хадам маань явж ирлээ гэж хэлж билээ. /Инээв/
Мөн нөгөө талаасаа тухайн цаг хугацаанд шинэ хүмүүс танигдахад хэцүү. Жишээ нь 1-р тойрогт нам, эвслэсээс нийтдээ 80 нэр дэвшигч өрсөлдөж санал хуваагдсаны эцэст 9 хүмүүс л баяртай үлдэх юм.
– Улс төрийн ээлжит сонгуулийн хүрээнд гэснээс зарим нэг улстөрчид таныг шанага 7 одны цагаан морь унасан боролдой хүү гээд байдаг юм билээ. Хэн өгсөн нэр вэ ?
– Миний нэг хүндэлж явдаг төрийн ах хүү байдаг юмаа. Манай улс чинь цөөхөн хүн амтай. Шийдвэр гаргадаг VIP нууд нь 20 гаруй хүмүүс л байна. Ерөнхийлөгч, намын даргууд, сайдууд болон банкирууд. Бүгдийнх нь төрсөн өдрүүдийн баруун, зүүнээр нь хоёр хувааж тухайн сарын сансар огторгуйн байрлалтай нь холбон судлаж улс төрийн зурхай гардаг юм. Өөрсдтэй нь болон заримынх нь зөвлөх туслахууд, ойр тойрны хүмүүстэй нь цахимаар найзууд тул улс төрийн уг одон зурхайн мэдээлэллийг цаг бүрт нь авч өөр, өөрсдийнхөөрөө тунгаан боддог байх.
Энэ сонгуулиар гэхэд зарим нь гаригс эрхэсийн нүүдлийг сөрж итгэл үнэмшлийнхээ дагуу тэмцэж байхад зарим нь хөшигний ард хамтрал байгууллахаар нэгдмэл байр суурьтайгаар сонгуульд орж байх жишээтэй.
Улс төрийн сонгуультай холбоотой миний таван удаагийн одон зурхайн судалгаануудыг хэвлэлд өгч нийтлэгддэг нь өөрийн мэддэг салбартаа ямаршуухан гэсэн хувь хүний кредит үнэлгээ, үнэлэмж төдий юм.
Монгол Улсын түүхэнд одон орон зурхайн залуу улс төрийнхэнд нөлөөлж, тухайн эрчим нь улс орон, тив дэлхий болон сансар огторгуйд чичиргээ үүсгэж байсан тохиолдол байдаггүй. Булганыхан илүү онцгой л доо.
– Анхдагчдын өлгий болсон Булган нутаг гэснээс яагаад анхдагчид төрдөг тухай бодож үзсэн үү ?
– Миний ойлгож байгаагаар тухайн газрын хэвлийд ураны нуугдмал том орд байх ёстой. Уран бол URANUS буюу тэнгэрийн ван гаригийн эрчим. Тэнгэрийн ван бол од мичид, гаригс эрхэс, тэнгэр нүргэсэн аянга цахилгаан шок тул эрчим эрчмээрээ холбогдож тухайн бүс нутагт өндөр цахилгааны идэвхжилтээс хамаарч шок өгдөг генийн мэдээлэлтэй хүмүүс төрдөг болов уу.
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч анх удаагаа анхдагчдын өлгий нутгаас дэвшиж байх жишээтэй. Аливаа хүн алдаа, оноо, сүүдэртэй байдаг тул хүний гэгээлэг сайн талыг нь харж үлгэр жишээ авч байвал өөрт хэрэгтэй байдаг. Уг хүн спортоор хичээллээд дэлхий аварга, бизнэс хийгээд тэрбумтан, улс төрд ороод Ерөнхийлөгч болсон удаатай. Ийм давхцал манайд битгий хэл дэлхийн түүхэнд байдаггүй билээ.
Манай аавын талынх нь бүгд Булганыхан. Цогт тайжийн цагаан ордон байрлах Дашинчилэн суманд олон жил амьдарцгааж байцгаасан. Ээжийн талынх нь Өвөрхангайчүүд. Төрийн олон зүтгэлтнүүд удамд нь бий. Та бидний өвөг дээдсүүд энэ газар шороон дээр олон зуун жил амьдарч хамаг амьдралаа зориулж явсаны үр дүнд өнөөдөр бид муу ч үгүй тусгаар тогтносон улс хэвээр байна. Надад байж болох хамгийн үнэ цэнэтэй, алдвал дахиж олдохооргүй алмаз эрдэнэ бол эх орон маань юм.
Хүн төрөлхтний түүхэнд хамгийн том эзэнт гүрнүүдийг хэд хэдэн удаа байгуулж явсан түүхтэй улсын хойч үе, үр сад ч аливаа хүний бодлын болон үйлдлээс гардаг эрчим хүч болох карма гэж байдаг шиг түмэн олон маань өлсөж цангаж үзээгүй генийн мэдээлэлтэй явсаар санхүүгийн эринд хэсэгтээ бүдэрч, ядарч явцгааж байх шиг байна.
Төр засаг нь анхдагчдын өлгий нутгийг бүрэн тэтгэж хүүхэд залуусынх нь бие болон оюун ухаанд нь үнэтэй хөрөнгө оруулалт хийхийг хүсэх байна.
Монголын эзэнт гүрнүүдийн эрчим хүч хумхын болох цахилгааны шинэ эринд давтагдаж тулааны pubg спортын баг хамт олон дэлхий аварга болсоноор дахин мэдрэгдлээ. 13-р зуунд Чингис хаан есөн өрлөггүйгээр, эрдэмтэн мэргэдгүйгээр тухайн үеийн эзэнт гүрнийг байгуулах боломжгүй байсан шиг удирдагч хүн гэдэг хамтрах соёлыг мэддэг, салбар бүрийн чадварлаг хүмүүсийн бөөгнөрлийг нэгэн зүг чигт хөдөлгөхийг хэлдэг.
– Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал ямар харагдаж байна?
– Ардчилсан Монгол Улс бий болсноос хойш ямар нөхцөл байдалтай байгааг надаар хэлүүлэлтгүй хүн бүр мэдэж, мэдэрч байгаа байх. Энгийн жишээгээр төсөөлцгөөе л дөө.
Америкийн элчингээс гурван сарын визгүй аялах виза олгох боллоо гэвэл маргааш нь энд хэдэн хүн үлдэх үү?! Орос улс шатахууныхаа крантаа хаачихвал энд засаг яах бол?! Урд хөрш хилээ хаахад манай эдийн засаг зогсолтонд орох уу гэх мэт нөхцөл байдалтай л байна.
Би парламентын засаглалыг дэмждэг хүн. Ардчилсан бус анархист нийгэмд хуулийн өмнө бүгд тэгш бус, шудрага ёсны үнэр байхгүй нийгэмд төрийн суудал хүн бүрт заяадаггүй тавилан. Чингис хаан шиг том гавъяа байгуулдаггүй юмаа гэхэд үе хойчдоо далаацтай дурсагдахаар үйлс бүтээж дурсагдах, эсвэл мануухай байснаар үлдэх хоёр зам л байдаг шиг шудрага ёс алдагдахад хөгжил дэвшил, үзэл баримтлал, чөлөөт эдийн засаг, эрх чөлөө ярих утгагүй ээ. Үүнийгээ цэгцлэн бизээ.
Энэ удаагийн сонгууль аядуу зөөлөн, даруухан, дөлгөөхөн явагдсанаар хумигдаж байна. Ардчилсан намын зарим дэмжигчид нь баруун төвийн үзэлтэй бусад намуудад саналаа өгснөөр “дашиншог” болж энэ сонгуулийн үр дүнд иргэдийн тэвчээр, тэмцэл бухимдал сунжирч сунжирсаны эцэст МАН олонх болноо.
Санчир гаригийн нүүдэл орж ирэхэд өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа хүлээлгэн өгч байсан шиг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд санчир гаригийн нүүдэлтэй мөн нүүр тулах болно. Баянхонгор аймгаас шар өнгийн лам мэт хувцасласан, ядарч зүдэрсэн мэт харагдах дуртай эрхэм сойгдож байгаа сурагтай. /Инээв/
Байгалийн эрчмийг хэт эрт савалгаалуудаад яахав гэж үзээд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хоёулаа Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнө уулзацгааж ярилцъя.
– Тэгье ээ. Цаг зав гаргасанд талархлаа.
– Монгол Улс мөнхөд мандан бадраг.
Ярилцсан: Ч.Номуунзаяа
Discussion about this post