Улсын аваргаас УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Улаанбаатар хотын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга гээд даахынхаа хэрээр албан тушаал үүрч явсан Д.Сумъяабазарыг сонгуулийн өмнөхөн өмд гутлыг нь тайлах шахуу, хамаг албан тушаалыг аваад шалдан ноён шиг орхив. Ганц Д.Сумъяабазар биш дагаж явсан залуус ч хоосон хоцорлоо.
Дандар баатрын ач охин Г.Гангамөрөн гээд бүсгүй 2020 оны сонгуулийн дараа МАН-д гэнэт тодорч НИТХ-ын гишүүн, Нийслэлийн “ЖДҮ”-гийн дарга болов. Сүнээ бол хуурамч “Дамбийжаа”, би “ориг” гээд нүд дүүрэн ямар сайхан бүсгүй орж ирлээ дээ. Улаанбаатар хотын даргын архан талд зогсож, гадаад дотоод явж, гахай шувууны мах бишгүй идэн мандаж явлаа. Удахгүй УИХ-д нэр дэвшинэ гээд дээл хувцсаа зэхэж явсан дэгжин бүсгүй Г.Гангамөрөн УИХ-ын сонгуулийн томилгооны гадна үлдэв. Энэ мэт олон хүн тойргийн гадна үлдэж, доголон нулимстой хоцров оо. Гэвч МАН-ын гишүүд даруулгатай, даргынхаа өмнө хүлцээцтэй ханцуйндаа салаавч гаргахаас хэтрэхгүй юм даа. АН-ын элийрэгч шиг бол их л юм ярихаар байна даа.
Discussion about this post