Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Говийн бүсээс нэр дэвших мандатаа авлаа. Өмнөговийн бэр гэж өөрийгөө онцолдог Л.Мөнхбаясгалан сэтгэл дүүрэн байгаа бололтой. Тэрбээр “АН-аас УИХ ын сонгуулийн 7 р тойрог буюу говийн бүс Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудад нэр дэвших мандатаа өвөртөллөө. Одоо жинхэнэ тулаан эхлүүлнэ ээ. Миний нэр дэвших тойрогт мөнгөн бороо орох биз …. Говьд мөнгөн бороо биш тэнгэрийн хур буух учиртайсан. Сү. Батболд мултарч Борхүүгийн Дэлгэрсайхан дэвшжээ. Дорнын говийн Б.Дэлгэрсайханыг дошин дээр нь дарж авахын төлөө үзнэ дээ” гэж цахим хуудастаа бичжээ.
Discussion about this post