Оросын Ортодокс сүмийн тэргүүн Патриарх Кириллийн сүмийнхээ сайтад нийтлэгдсэн зурагт ширээнд нь 30,000 долларын үнэтэй “Breguet” цагийн дүрс туссан байсан. Тэргүүн хамба үүнийг няцаасан ч сүүлд өөрийнх нь гэдэг нь ил болсон. Бурхан шажны мөр хөөсөн тэргүүн хамба 16.000 ам.долларын үнэтэй алмазаар чимэглэсэн “Ulysse Nardin Dual Time” цагтай, мөн 886 ам.долларын үнэтэй “Finnish Suunto” спорт цагаар гоёсон байсан нь оросуудын шүүмжлэлийн бай болсон билээ. Анх тэргүүн хамба болохдоо “Эд мөнгөнд шунахгүй. Дандаа эх орондоо, Орос орондоо үйлдвэрлэсэн хямд бүтээгдэхүүн хэрэглэнэ” гэж амласан ч үнэтэй цагнуудтай, бүр гадаадад завь эзэмшдэг нь ил болжээ.
Манай Тэргүүн хамба ч сүүлийн үеийн Лексус 570 машин хөлөглөж, үнэтэй хөөрөг барьдаг нь олны хараанаас мултраагүй. Ертөнцийн хүлээснээс ангижирсан гэгддэг сүмийн тэргүүн, хамба ч гэсэн сайн машин, сайхан цагнаас татгалзаж чаддаггүй бололтой.
Discussion about this post