• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Тэнүүн-Огоо компанийн ₮75 орчим тэрбумаар үнэлэгдсэн автобус бааз, засварын төвүүдийг хохиролдоо авахаар ярьж байна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Улс төр
0
Тэнүүн-Огоо компанийн ₮75 орчим тэрбумаар үнэлэгдсэн автобус бааз, засварын төвүүдийг хохиролдоо авахаар ярьж байна

Ногоон автобусны хэргийн хохирлыг хэрхэн барагдуулах талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өгөв.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Тэнүүн-Огоо компанитай тодорхой тооны том болон дунд оврын автобус худалдаж авах гэрээ хийгдсэн. Гэрээний хэрэгжилтийн явцад асуудал гарч, зарим гэрээг цуцалсан юм.

Гэрээний дагуу нийлүүлэгдсэн цахилгаан болон дунд оврын автобус үйлчилгээнд гарсан байсан.

Дунд оврын автобуснуудад гарсан доголдлын талаар нийлүүлсэн компани болон хуулийн байгууллагад мэдэгдсэн.

Харин дизель автобус худалдаж авахтай холбоотой гэрээг цуцалсан. Эдгээр автобус нь угсарсан байж болзошгүй байсан юм.

Тендерийн баталгаанд тавьсан байсан 11.5 тэрбум төгрөгийг царцааж, улсын төсөвт татсан. Үлдсэн 76 тэрбум төгрөгийн хохирлыг тус компанийн нийтийн тээврийн зориулалттай үнэлж авах асуудал хуулийн байгууллага шалгах явцад яригдсан.

Аливаа этгээд хуулийн байгууллагаар шалгагдаж байхдаа хохирлыг барагдуулах бололцоотой. Нийслэлийн зүгээс хохирлоо удаашруулахгүйгээр барагдуулах байдлаар хамтарч ажиллахаа хуулийн байгууллагад хэлээд байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэн нэгэн этгээд тухайн хөрөнгийг үнэлэх бололцоогүй. АТГ-аас томилсон хөрөнгийн үнэлгээний компани үнэлсэн байна.

Тэнүүн-Огоо компанийн захирал А.Ганхуяг зарим хөрөнгө үнэлэгдээгүй байна гэсэн. Үүнд дахин тодруулга хийж, АТГ-аас эцсийн байдлаар 75 орчим тэрбум төгрөгт үнэлсэн хөрөнгийг өгье гэсэн. Эдгээр нь нийтийн тээврийн зориулалттай автобус баазууд, гарааш, газрын эрх, засварын төвүүд байгаа юм. Нийслэлийн нийтийн тээврийг доголдолгүй явуулахад чухал.

Тус компани асуудалд орохоос өмнө, шалгагдаж байх хугацаанд нэг ээлжид 100-аас дээш тооны автобусыг үйлчилгээнд гаргаж байв. Өдөрт 1,080 автобус үйлчилгээнд гарч байгаа юм. Ажилтнууд болон автобусны гаралтаараа томоохон нөлөө үзүүлдэг байсан компани учраас эдгээр үл хөдлөх хөрөнгийг авъя гэж байгаа.

Ажилтнууд нь тус компанитай хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болговол Нийслэлийн Нийтийн Тээврийн Газарт шилжүүлж авах асуудлыг хэлэлцсэн.

Энэ удаад зөвхөн үл хөдлөх хөрөнгүүдийг хохирлын хэмжээндээ авах уу гэдгийг хуулийн байгууллагаас томилсон хөрөнгийн үнэлгээний газраас гаргасны дагуу НЗД-ын зөвлөлийн хурлаар ярилцсан.

Тус компанийн үнэ багатай хөрөнгүүдийг авах гэсэн асуудал байхгүй.

Тэнүүн-Огоо компани нь ногоон автобуснуудыг борлуулаад нийслэлд үлдэгдэл 1.7 тэрбум гаруй төгрөгийг өгч болно. Ногоон автобуснуудыг хэрхэн борлуулах, цаашид ямар байдлаар ашиглах нь тухайн компанийн шийдэх асуудал” гэж ярилаа.

()

Previous Post

Сайд асан Д.Сарангэрэл, А.Ариунзаяа тэргүүтэй 150 хүнийг сонсголд дуудлаа

Next Post

“S Outlet” дэлгүүрийн барилгыг бүрэн нурааж, 1.5 км үерийн даланг сэргээн босгоно

Next Post
“S Outlet” дэлгүүрийн барилгыг бүрэн нурааж, 1.5 км үерийн даланг сэргээн босгоно

“S Outlet” дэлгүүрийн барилгыг бүрэн нурааж, 1.5 км үерийн даланг сэргээн босгоно

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.