Английн хааны гэр бүлд хүнд асуудал тулгарч 3 дугаар Чарльз хаан, гүнж Кейт Мидллтон хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж буй. Энэ үед хааны гэр бүлийнхэн чимээгүйхэн хунтайж Харри, Меган Маркл нараас холдох алхам хийлээ.
Хааны гэр бүлийн бусад гишүүдийн нэгэн адил Харри, Меган хоёр хааны гэр бүлийн вэб сайт болох royal.uk дээр өөрсдийн хувийн намтраа оруулсан байв.
Саяхан энэ сайт шинэчлэгдсэн бөгөөд Харри, Меган хоёрын хувийн мэдээллийг устгаж, нэг хамтарсан намтарт тэдний жижигхэн түүхийг багтаажээ. Тэднийг одоо зүгээр л Сассексийн гүн ба гүнгийн ахайтан гэж нэрлэжээ. Тэнд “2020 оны 1-р сард зарласан ёсоор Сексексийн гүн, гүнгийн авхай нар Хатан хааны гэр бүлийн гишүүнээр ажиллахаа больсон. Хосууд 2018 оны 5-р сарын 19-нд Виндзорын Гэгээн Жоржийн сүмд гэрлэж, Сассексийн хунтайж Арчи, Сассексийн гүнж Лилибет хоёр хүүхэдтэй” гээд болоо.
Танилцуулгын мэдэгдлийн зэрэгцээ тэдний хамтарсан намтар хуудсанд Харри, Меган, эцэст нь үүрэгт ажлаасаа татгалзах шийдвэрийн тухай хэсэг багтаажээ. Уг хуудсанд “Сассексийн гүн, гүнгийн авхай нар Хатан хааны гэр бүлийн гишүүдийн хувиар буцаж ирэхгүй, харин гэр бүлийн хамгийн хайртай гишүүд хэвээр үлдэх болно.” гэсэн байна. Энэхүү өөрчлөлтөд ханхүү Харри, Меганы хүүхдүүд ч өртөж, вэбсайтын өөрчлөлтөөр Арчи, Лилибет хоёрын намтрыг бүрмөсөн устгасан ажээ. Хааны ордон яагаад ийм өөрчлөлт хийсэн талаар тайлбар хийгээгүй байна.
()
Discussion about this post