• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Лексус-570” машиныг 16 сая төгрөгөөр худалдах шийдвэр гаргуулсан гэх “Эрдэнэт”-ийн ерөнхий инженер Т.Батмөнхийн гэрээс 36 ширхэг 100 долларын дэвсгэрт хурааж авчээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Онцлох мэдээ
0
“Лексус-570” машиныг 16 сая төгрөгөөр худалдах шийдвэр гаргуулсан гэх “Эрдэнэт”-ийн ерөнхий инженер Т.Батмөнхийн гэрээс 36 ширхэг 100 долларын дэвсгэрт хурааж авчээ
Төрийн өмчийг үнэгүйдүүлж, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон хэргийн хамгийн том жишээгийн нэгээр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнхийн хэрэг орно. Тэрээр 2021 онд албан хэрэгцээндээ ашиглаж байсан “Лексус-570” загварын “99-14УБҮ” дугаартай тансаг зэрэглэлийн машиныг ердөө 16-хан сая төгрөгөөр худалдах шийдвэр гаргуулсан гэж буруутгагдсан. Энэ хэрэгт ерөнхий инженерээс гадна жолооч Б.Энхбаатар мөн үйлдвэрийн нягтлан бодогч Д,Сэлэнгэ, ТӨБЗГ-ын мэргэжилтэн Д.Болортуяа нар холбогдсон. Дээрхи лексусыг ерөнхий инженертэн нягтлан бодогчдоо амаар үүрэг өгч “… жилийн эцсийн тооллогын үр дүнгээр актлах, худалдан үндсэн хөрөнгөд дүгнэлт гаргах тухай…” дүгнэлтийн хавсралтанд оруулж улмаар ТӨБЗГ-д хүргэжээ. Харин цехийн дарга Я.Д нь лексусны доод үнийг 15 сая төгрөгөөр тогтоосон гэж буруутгагдсан. Д.Болортуяа нь ерөнхий инженерээс ирсэн “чиглэлийн” дагуу дуудлага худалдааг олон нийтэд мэдээлэхгүй байх үүргийг нягтлан бодочгид өгсөн гэнэ. Нягтлан бодогч Д.Сэлэнгэ үүргийг биелүүлж орон нутгийн сонингоор дуудлага худалдааг зарласан мэтээр хуурамч баримт нөхөн бүрдүүлжээ. Нууц дуудлага худалдаанд ерөнхий инжежерийн жолооч, түүний хамаарал бүхий компанийн захирал оролцож лексусыг 16 сая төгрөгөөр худалдан авчээ. Энэ машин нь цаашаа шат шатандаа үнэ нь нэмэгдэн дамжин зарагдсаар солонгос иргэний мэдэлд очсон байна. Энэ “жүжгийг” зохион байгуулахад ерөнхий инженерт алга урвуулах төдий байсан биз. Учир нь тэрээр үйлдвэрийн ерөнхий захирлын тушаалаар актлагдсан хөрөнгүүдийг зарах борлуулах тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьжээ. Энэ хэргийн оролцогчдоос хоёр эмэгтэй нь буюу ТӨБЗГ-ын мэргэжилтэн болон нягтлан хоёр л гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Харин ерөнхий инженертэн “би гэм буруугүй, ямар хэрэгт яллагдаад байгаагаа ч мэдэхгүй байна” гэж “томорчээ”. Мөрдөн байцаалтын шатанд ерөнхий инженерийн гэрээс Төрийн банкны тусгай хайрцагт хийсэн 36 ширхэг 100 долларын дэвсгэрт хураан авсан гэнэ.

()

Previous Post

ХУУЛЬ БУСААР ГАЗАР ОРНЫ НЭР ӨӨРЧИЛСӨН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Next Post

“Жигүүр Гранд”-ын Баттөрийн хоёр амьдрал

Next Post
“Жигүүр Гранд”-ын Баттөрийн хоёр амьдрал

“Жигүүр Гранд”-ын Баттөрийн хоёр амьдрал

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.