Ганган тансаг, чанар хийцээр гайхагддаг Францын Birkin гар цүнх дэлхий даяар чинээлэг хүмүүсийн нийгмийн статусын бэлгэдэл болж, 100 мянган ам.доллар давсан үнээр зарагддаг. Энэ цүнх дэндүү ховор, үйлчлүүлэгч худалдан авахад хэцүү болгосноороо үйлдвэрлэгч компани Hermes нь АНУ-ын монополын эсрэг хуулийг зөрчиж байна гэж Калифорни мужийн хоёр худалдан авагч зарга мэдүүлжээ.
Hermes компани Birkin цүнхээ хүссэн хүн бүрт үзүүлээд, дэлгээд зүгээр л зарчихдаггүй. Боломжит худалдан авагч компанийн бусад бүтээгдэхүүнд олон мянган ам.доллар зарцуулан захиалж, хэдэн жил хүлээж байж ховор ширэн цүнхийг өөрийн болгох эрх нь нээгддэг. Үүнд Тина Каваллери, Марк Глинога хэмээх хоёр иргэн дургүйцэж, Сан-Францискогийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ онцлон дурджээ.
Тодруулбал Birkin цүнхийг Hermes-ийн вебсайтаас худалдан авах боломжгүй, дэлгүүрт нь байдаггүйгээс гадна ажилтнууд нь зөвхөн төлбөрийн чадвартай гэж үзсэн, “сонгогдсон” худалдан авагчдыг тусгай өрөөнд оруулж тэрхүү цүнхийг харуулдаг гэж гомдолложээ.
()
Discussion about this post