Согтуудаа “баз” хүргэнээ сандлаар цохих гэж байгаад гурван сартай охиныг нь цохиж хөнөөсөн этгээдийг цагаатгажээ. Ийм нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 37 настай боржигон овогт О.Ө нь Баянгол дүүргийн 11-р хороо, … байранд баз хүргэнтэйгээ маргалдан уг маргаанаас үүдэлтэй гал тогооны өрөөнд байсан шаргал өнгийн модон сандлаар цохихоор далайх үедээ 3 сартай, эмэгтэй … -г болгоомжгүйгээр цохижээ. Улмаар тэр нярай Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн очиж нас барсан, тиймээс гэмт хэрэгт холбогджээ. Хохирогчийн төлөөлөгч “…Би архи ууж байгаад тасарсан. Морь ярьж байгаад гэнэт муудалцсан. Манай эхнэр хэлэхдээ баз намайг сандлаар цохих гэж байгаад миний охины толгой руу санамсаргүй байдлаар цохисон учраас надад гомдол санал байхгүй…” гэжээ. Гэмтлийн эмч “…Би тухайн үед энэ хүүхэд яасан юм бэ, аймаар гэмтсэн байна шүү дээ” гэтэл ээж нь хүн толгой руу нь гараараа цохисон гэтэл, хажууд нь хамт явж байсан дүү нь гэх хүүхэн үгүй ш дээ сандлаар цохисон гэж хэлсэн. Тэр хүүхдийн толгойд хаван үүсч цус хурсан байсан…” гэжээ. Шүүгдэгч амь хохирогчийн ар гэрт найман сая төгрөг төлж буяны ажлыг нь даажээ. Хэдийгээр улсын яллагч шүүгдэгчийг хүний амь нас болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасан ч шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд цагаатгажээ.
()
Discussion about this post