MCS группын ерөнхийлөгч Ж.Оджаргалын гэргийн Д.Батмөнх Монгол Улсын Гавьяат Багш боллоо. Анх Орчлон сургуулийг МУИС-ийн 3 дугаар байрны нэг давхрын баруун жигүүрийг түрээслэн 100 шахам сурагчтай үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоо 20 гаруй жил тогтвортой ажиллаж, хотын хамгийн үнэ цэнтэй байршилд, хамгийн тохилог иж бүрэн кабинет, усан бассейн, төгөлдөр хуурын сургалт гээд “супер үйлчилгээтэй” сургууль болжээ.
Орчлон сургуулийн өнгөрсөн 23 жилийн бүхий л амжилт ололт, хөгжил дэвшлийг хөтөлж, Монгол Улсын боловсролын салбарт өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж буй Орчлон цогцолборын Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Дашдэлэгийн Батмөнх багш өнөөдөр “Монгол Улсын Гавьяат Багш” цол хүртээлээ.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг эх орондоо эзэмшүүлэх зорилготойгоор 2001 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Орчлон сургууль өдгөө 2000 гаруй суралцагч, 300 орчим багш ажилтантай болон өргөжиж, олон улсын жишигт бүрэн нийцсэн сургалтын орчин, хөтөлбөрийг бүрдүүлсэн дэлхийн жишиг сургууль болсон юм.
()
Discussion about this post