• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

МОНГОЛЫН 585 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ ЗУРАГЛАСАН 10 БОТЬ НОМЫГ ХҮЛЭЭЖ АВЛАА 

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Соёл урлаг
0
МОНГОЛЫН 585 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ ЗУРАГЛАСАН 10 БОТЬ НОМЫГ ХҮЛЭЭЖ АВЛАА 
Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монгол Улсын Үндэсний номын сангийн Монгол судлалын номын сан хөмрөгт Монголын 585 жилийн түүхийг зурагласан “Төвөдийн өөртөө засах орны архив дахь төвөд, монгол, манж архивын баримтуудын сонгомол” хэмээх 10 боть, үнэ цэнтэй бүтээлийг хандивлалаа.МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монгол судлалын номын арвин, ховор цуглуулгатай хүмүүсийн нэг бөгөөд түүний хандивын номыг Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Жамьян Монгол Улсын Үндэсний номын санд хүлээлгэж өглөө. Эдгээр 10 боть ном нь “Дундад”-ын монголч, төвөдөч, манжич эрдэмтдийн 2014-2019 оны хооронд хийж гүйцэтгэсэн 5 жилийн судалгааны үр дүн бөгөөд Төвөдийн өөртөө засах орны Архивын сан хөмрөгт буй “Дай Үн хэмээх Их Монгол Улс”, Дай Мин, Дай Чин улсын төрд хамаарах 1324-1908 оны сонгомол 1394 бичгийг эмхэтгэжээ. Чингэхдээ голдуу монголоор бичсэн бичиг баримтыг оруулсан нь чухамдаа монгол хүнд зориулсан гэмээр онцгой бүтээл аж.
Төвөдийн Засгийн газар хийгээд Далай лам, Банчин Богдын хувилгаад Манж, Монголын хаад ноёд, Монголын тамгатай, тамгагүй хутагтуудтай харилцаж байсан зарлиг, албан бичиг, өртөө улаа, хувийн захидал, ном тэргүүтнийг өнгөт зургаар хэвлэсэн нь түүхэн явдлыг дам биш, тулгар бичгээр судлахыг эрхэм болгосон хүн болгонд эрээд олддоггүй эрдэнэ мэт бүтээл болжээ. Түүнчлэн уг бүтээлийг зах зээлээс эгүүлэн татаж байгаа гэсэн мэдээлэл буй.Монголын их хаад Нангиадыг түшмэдээр нь, Төвөдийг ламаар нь захирах бодлого хийгээд Төвөд, Монголын хооронд олон зууны турш хөгжсөн багш, өглөгийн эзний холбоо амьдрал дээр хэрхэн хэрэгждэг байсныг зөвхөн эдгээр бичиг данснаас ойлгож болно. Жишээ нь, Есөнтөмөр хааны буулгасан лам хуврагийг аливаа татвар болон албанаас чөлөөлөх 1324 оны зарлиг бол угтаа анх Богд Чингис хааны буулгасан зарлигийн үг бөгөөд ийм зарлигийг хүлээн авсан сүм хийд бүр гаднаа пайлуур чулуун дээр сийлж босгодог байж. Төвөдийн Өөртөө засах орны архивын сан хөмрөг нь Далай ламын Потала сүмд байсан Төвөдийн Засгийн газрын архив болон олон арван сүм хийдийн данс бичгээс бүрддэг бөгөөд тоо хэмжээ болон түүх соёл, судалгааны ач холбогдлын хувьд үнэлшгүйгээс гадна одоо хэр бүрэн дансалж дуусаагүй байгаа гэхээр Монголтой холбоотой хэчнээн их эрдэнэ нуугдаж байгааг таамаглашгүй юм.

()

Previous Post

НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг Ч.Сайханбилэгт 2,8 сая доллар өгсөн хэргээр АТГ-аас саатуулжээ

Next Post

“Эрдэнэс Тавантолгой” ХК бүх худалдан авалтыг хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулжээ

Next Post
“Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгах УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК бүх худалдан авалтыг хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.