“Хилтон”-ы өв залгамжлагч, тэрбумтан Парис Хилтон, Холливудын од, жүжигчин Анжела Бассетт тэргүүтэй одод 2024 оны Мюглер хаврын загварын долоо хоногийн үеэр тайзнаа гарчээ.
Нас нь 42 хүрсэн ч үргэлж өнгөлөг, гял цал, барби ягаан өнгөөр гоёдог Парис Хилтон сонгодог хар өнгийн, биеийн галбирыг тодотгосон этгээд загварын даашинз өмсөн сонирхуулжээ. Алдарт сүлжээ зочид буудлын өв залгамжлагч болохоор багаасаа хэвлэлийнхний хараанд өсөж торнисон ч ийм төрхийг харуулж байгаагүй, сайн хувирчээ гэж магтаж байна. Нүүр будалт, хувцсыг сонжсон хүмүүс түүний булчинлаг, чийрэг хөлийг илүүтэй онцолж, цахим орчинд бичжээ.
Парис Хилтоноос гадна 65 настай жүжигчин Бассетт, Хятадын жүжигчин Фань Бинбин нар тайзнаа алхсан юм. Мөн орчин цагийн супер модель Ирина Шейк, Белла Хадид нар тайзнаа алхсан нь олны анхаарлыг татаж, яриа зүйл ихтэй шоу боллоо.
()
Discussion about this post