Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Г.АТАРМАА:
-Улаанбаатар хотын хэмжээнд 2023 оны 08 сарын 05-06-ны өдрүүдэд усархаг бороо орсны улмаас уулын ус бууж Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хорооны зарим хэсгүүд үерлэж, усанд автан 4 хүний эрдэнэт амь эрсдэн, 400 гаруй айл өрхүүдэд эд хөрөнгө, сэтгэл санаа, бие махбодийн хохирол учирсан.
Онцгой нөхцөл байдал, гамшгийн талаархи урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэдэд тогтмол түгээж байх, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Статистакийн хэлтэс, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар айл өрхийн дэлгэрэнгүй судалгааг тогтмол шинэчлэж байх шаардлагатай байна.
Хорооны хүн ам өрхийн мэдээллийн сангийн бүртгэл, баяжилт хангалтгүй улмаас яаралтай үед тусламж, дэмжлэгийн хэрэгцээ шаардлагын судалгаа гаргахад хүндрэлтэй байна. Онцгой нөхцөл үүссэн үед түр хоноглуулах байрны ажиллах журам боловсруулах. Иргэд, Аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив тусламжийг бүртгэж аль болох хүртээмжтэй байдлаар олгох үед нэн шаардлагатай эд зүйлс бүрдэхгүй байсан тул хандив тусламжийн хэрэгцээ шаардлага эд зүйлст стандарт тогтоож, нэн шаардлагатай байгаа эд зүйлсийг тодорхойлох. Түүнчлэн хорооны хөгжлийн нийгмийн ажилтнуудыг зохион байгуулалтад оруулж, үерт өртсөн айл өрх, иргэнд анхан шатны туслалцаа үзүүлэх, гамшгийн эхэн үеийн судалгаа нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх талаар сургалт зөвлөмж өгч, гамшиг тохиолдсон үед нэн тэргүүнд ажиллаж байхаар журамлаж өгөх нь зүйтэй.
Гамшгийн онцгой нөхцөл байдлын үед дэмжлэг туслалцааг 2 үе шаттай үзүүлэх.
Үүнд:
1. Эрэмбэлсэн дарааллаар гамшигт бүрэн өртсөн иргэдэд нэн тэргүүний дэмжлэг, тусламж үзүүлэх
-Гамшигт өртсөн айл өрхөд нийгмийн ажилтнууд уулзаж сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж бүртгэл мэдээлэл үүсгэх
-Нэн шаардлагатай ахуйн болон бусад хэрэглээний эд зүйлсээр хангах
2. Нарийвчилсан үнэлгээ буюу дээрх судалгааг үндэслэн дараагийн шатны дэмжлэгийг ддүрэг, нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр холбогдох баримт материалыг үндэслэн үзүүлэх
()
Discussion about this post