Орос-Украины мөргөлдөөнөөс хойш Европын зүгээс ОХУ-д олон удаагийн хориг тавьсан. Хоригийн гадагш тэлсэн нөлөө нь Европын инфляцийг хөөргөдөж, эдийн засгийн дарамт хөнгөрөхгүй байгаа юм. Их Британийн “Файненшл таймс” саяхан, Европын олон компанийн бизнес Орос-Украины мөргөлдөөнөөс хүнд хохирол амсаж, хамгийн багаар тооцоход хохирол нь 100 тэрбум евро давсан гэжээ.
Европын томоохон 600 компанийн бизнесийн нөхцөл байдалд судалгаа хийсэн бөгөөд эдгээрээс 176 компанийн Орос дахь бизнес хумигдсан, зарсан эсвэл хаагдсан учир хөрөнгө нь багасаж, 100 тэрбум гаруй еврогийн хохирол амссан гэсэн дүгнэлт гарчээ. Эдгээр тоо баримтад мөргөлдөөний улмаас өссөн эрчим хүчний үнэ, түүнээс үүссэн дам хүчин зүйлийг тооцоогүй байна.
Мөргөлдөөний нөлөөнд хамгийн их өртсөн нь Европын эрчим хүчний компаниуд бөгөөд үүнээс Их Британийн газрын тосны “BP”, Нидерландын “Shell”, Францын “TotalEnergies” гурван компанийг нэрлэж болно. Эдгээр компаниуд Орос- Украины мөргөлдөөний нөлөөгөөр 40.6 тэрбум еврогоор хохирсон. Мөн Европын банк санхүүгийн салбар 14.7 тэрбум, ус, цахилгаан хангах олон нийтийн үйлчилгээний салбар 17.5 тэрбум еврогийн хохирол амссан гэж мэдээлэлд дурджээ.
https://newtelegraphng.com/shell-totalenergies-bp-others-suffer-e100bn-loss/
()
Discussion about this post