Иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болно. Түүнд холбогдох хэргийн хурал хоёр удаа хойшлогдсон юм.
Өнгөрсөн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гарсан. Түүний гэм бурууг тогтоох шүүх хурал товлогдсон ч хойшлогдсоор байгаа билээ. Хохирогч хүүхдэд хүндэвтэр гэмтэл учирсан гэх эмнэлгийн дүгнэлт гараад буй.
Эхний хуралд Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинэ өмгөөлөгч авахаар болсон бол хоёр дахь шүүх хуралд өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгаанаар ирж чадахгүй болсны улмаас хойшлогдсон тухай мэдээлж байв. Түүнд холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэх нь олны анхаарлын төвд байсаар байгаа билээ.
()
Discussion about this post