Монголбанкны Эрдэнэсийн сангаас урлаг, спортын алдартнууд цувралын хүрээнд “Б.Гангаамаа” сэдэвт дурсгалын мөнгөн зоос гаргаснаа өнөөдөр танилцууллаа.
Монгол Улсын Гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёрдахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд 2018 оны 7 дугаар сарын 21-нд амжилттай авиралт хийж, оргилд нь хөл тавьсан анхны Монгол хүн болж байв. Монгол Улсын нэр хүнд, монгол хүний зориг тэвчээрийг дэлхий дахинаа харуулсан энэхүү үйл явдалд зориулж “Гангаамаа” дурсгалын мөнгөн зоосыг гаргажээ. Тус зоос нь сүүлийн үеийн smartminting технологиор урлаж хийсэн, 31.3 грамм жинтэй, 38.61 мм диаметртэй аж.
()
Discussion about this post