Эргэн дурсахад, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Их сургуулийн 4 дүгээр гудамжинд бага насны гурван охин тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн 2 дугаар сарын 06-ны өдөр гарсан билээ. Охидын аав Өмнөговь аймагт ажиллаад эзгүй, харин ээжийг нь хичээл амарсан ч цэцэрлэгийн эрхлэгч нь ой тэмдэглэх баярын концерт бэлтгэхээр дуудсан хойгуур охид амиа алдсан юм. ҮҮнд гашуудаж харамссан иргэд аав ээжид нь туслах зорилгоор хандив өгсөн. Тэгвэл, охидын аав, ээж болох Г.Чинбат, н.Алтанзул нар хандивын мөнгөөр Улаанбаатар хот ГССҮТ-ийн Түлэнхийн төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, отсос буюу цэр соруулах аппарат, утлагын аппарат гурван ширхэгийг тус бүр бэлэглэсэн билээ.
Discussion about this post