Монгол Улсын иргэн, 1972 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 49 настай дээд боловсролтой, зохион бүтээгч, инженер мэргэжилтэй, төрийн өмчит хувьцаат компанийн захирал эр 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэйтэй хамт амьдарч хоёр хүүхэдтэй болжээ.
Шүүгдэгч Б.З нь 2012 оны 09 дүгээр сараас эхлэн 26 настай бүсгүйд өөрийгөө эхнэргүй ганц бие гэж танилцуулж, 2018 оноос эхлэн хамтран амьдарч байх хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сард том охин, 2019 оны 04 дүгээр сард бага охин нь төрсөн бөгөөд 2018 оны 08 дугаар сард С.Н нь Б.З-ыг эхнэр, хүүхэдтэй гэдгийг мэдэж дээрх асуудлын улмаас маргалдаж С.Н хоёр охиноо аван тусдаа амьдарч эхэлжээ.
2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр С.Н-ын түрээслэн амьдарч байсан байрны түрээсийн хугацаа дууссан, мөн ажлын шаардлагаар хоёр охиноо асран хамгаалуулахаар үлдээх хүнгүй болсон ба ажил хийж мөнгө олох, эрүүл мэндийн шалтгаанаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр охидоо төрсөн эцэг Б.Зд асран хамгаалуулахаар гэрт нь аваачиж хүлээлгэн өгсөн байна. Гэтэл Б.З нь төрсөн эцэг мөн атлаа хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж өөрийн төрсөн охин З.М-ийн ятгалгаар түүнтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн өөрийн төрсөн хүүхдүүд болох 03 нас 16 хоногтой том охин, 01 нас 09 cap 10 хоногтой бага охиноо 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МН” товерын 18 дугаар давхарт хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхижээ.
Шүүгдэгч З.М нь өөрийн төрсөн эцэг Б.Зтай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан эмэгтэйгээс Б.З-д асран хамгаалуулахаар хүлээлгэн өгсөн байсан балчир хоёр хүүхдийг “хүүхдүүдээ үлдээж явлаа, ирж авсангүй” гэж ээж рүү нь “хоёр хүүхдийг чинь гаргаж хаялаа шүү, хөлдөөж ална шүү, хоёр зулбасагаа ирж ав гичий минь, асрамжийн газарт өглөө” гэх зэргээр утсаар залгаж, төрсөн эцэг Б.З-даа “наад хүүхдүүдээ эхэд нь аваачиж өг, ажил дээр нь аваачиж өг” гэж хүүхдүүдийг орхиж явах санааг гаргаж гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, урьдчилан үгсэн тохиролцож, улмаар төрсөн эцэг Б.Зтай бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МН” товерын 18 дугаар давхарт хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон гэмт хэрэг тус тус холбогджээ.
Гэтэл төрсөн эцэг нь мөн атлаа хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж 3 настай охин, 1 ой гарантай охиноо 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МH” товерын дугаар давхарт орхиж явсан байна.
Эрүүгийн хуульд зааснаар, хүүхдийг асран хамгаалах үүрэг хүлээсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь уг үүргээсээ зайлсхийж, “… хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн” бол гэмт хэрэгт тооцож, 5,400,000-27,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-5 жил хүртэл хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгчийг З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
()
Discussion about this post