“Өсөх зоос” компаний захирал Чинбатын охин Ч.Ундрам сүүлийн үед мэнгэ нь голлов уу гэлтэй “баартай” байна. Анх гэр бүлийн маргаанаа нөхөр Б.Наранцаралт олон нийтийн сүлжээнд дэлгэснээс Ч.Ундрамын хувийн амьдрал олны хүртээл амтай бүхэн ярьж байна. УИХ-ын гишүүн Ч.Ундрам энэ бүхнээ баллах гэж “Улаан бал”-д орсон биш, бүр гай болж, хүн амины гэмт хэргийн гэрч шахуу болчихлоо. Урт хэл хүзүү орооно гэж…
2019 оны 5 дугаар сарын 19-нд УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү төрийн ордонд амь насаа алдсан. Талийгаачтай сүүлд уулзсан улсын нэг нь тухайн үеийн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Тэрээр “Салтааны бузраас эхлэлтэй хэрүүлд татагдаж орохгүй ээ. Тамын хар тогоо дүүрэх хулгайчдаас холдож, эрдэм номын мөрөөр өөрийгөө хөгжүүлээд, гадаадын боловсролт, ёс зүйт олноос дутуугаа нөхөөд явж байгаа шүү” гэж цахим хуудсаараа хариу өгчээ.
()
Discussion about this post