УИХ-ын цөөнгүй гишүүний хөрөнгө орлого “гудамжинд” байх үеийнхээсээ эрс өсдөг тухай яриа иргэдийн дунд бий. Монголын толгой баячуудын нэг, улаан гараараа мөнгө босгосон “Нарантуул”-ын Сайхансамбуу “УИХ-д юу үгүй хар хавтас сугавчлаад гишүүн болсон хүн сүүлийн үеийн загварын машинаас буухгүй, маниасаа илүү баяжчихсан байх юм” гэж гайхаж суух вэ?
Саяхан даа, УИХ-ын гишүүн 500 сая төгрөгөөр марк худалдан авсан мэдээлэл гарсан. Манайд удам дамжсан хур баян, өв залгамжлагч байхгүй. Байсныг нь 1920-30 онд хөрөнгийг нь хуу хаман хурааж, орох оронгүй үлдээсэн. Сүүлд хадгалж үлдсэн хөөргөө коммунист ур удам нь 1960-89 онд 100 хүрэхгүй төгрөгөөр улсын музейд арилжаад дууссан. Харин 1990 оноос хойшхи төрөөс төрсөн тэрбумтнуудын тансаглал дийлдэхээ болилоо.
УИХ-ын гишүүн 500 сая төгрөгөөр марк авсан гэх мэдээллийг УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан, бас ч худлаа цуурахааргүй, тулхтай нэгэн сошиал орчинд анх гаргаж тавьсан. Одоогоос яг 3 жилийн өмнө анх гарсан мэдээллийн эзнийг хайж, албан бус мэдээлэл таамаг ч их байдаг. Тэр эрхмийн нэр хэн бэ?
()
Discussion about this post