АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч, тэрбумтан Доналд Трамын охин Тиффани Трамп, сүйт залуу Майкл Булос нар энэ 11 пүгээр сарын 12-нд хуримаа хийнэ. Хуримын өмнөх сүйт бүсгүйн үдэшлэгт эцэг нэгт эгч Иванка Трамп оролцжээ. Хурим нь Мар-а-Лаго хотод болно.
Тиффани Трамп, Ерөнхийлөгч асан Дональд Трампын 2 дахь эхнэрээс гарсан. Тиффанигийн сүйт залуу Грекийн тэрбумтан Майкл Булостойгоо аавынхаа тансаг Palm Beach-д болно.
Охиныхоо хуримыг Доналд Трамп болон түүний хуучин эхнэр Тиффанигийн ээж Марла Мэйплс хоёр удирдан зохион байгуулж байна. Хуримын ёслолд 500 гаруй зочин оролцоно.
Охиныхоо хуриманд өнгөрсөн 5 дугаар сараас эхлэн бэлдэж, “Маш их төлөвлөлт, маш их найруулга хийсэн. Энэ бол Тиффанигийн хамгийн чухал мөч бөгөөд энэ нь тансаг байх болно. Хурим нь нижгэр том, сайхан болно” гэж байна.
Тиффанигийн мөрөөдлийн хуримын тайз Флорида мужийн Палм Бич дэх эдлэнд одоо тавигдаж байна.
Доналд Трампын хүргэн хүү Булос Нигерийн Лагос хотод өссөн бөгөөд түүний гэр бүл олон тэрбум долларын компаниуд эзэмшдэг, удам залгасан баян өв залгамжлагч.
Майкл Булос Лондон хотын Сити Их Сургуульд төслийн менежментийн чиглэлээр суралцаж байхдаа Жоржтаун сургуулийн хуулийн ангийн оюутан Трампын охинтой танилцжээ. Тиффани тэр үед буюу 2018 онд Линдсей Лохантай Грекийн Миконос хотод амарч байсан ажээ.
Тиффанигийн тэрбумтан сүйт залуу Трампын охинд Цагаан ордны Сарнай цэцэрлэгт гэрлэх санал тавьжээ. Сүйн бөгж нь Дубайгаас худалдаж авсан гайхалтай гоё эд бөгөөд 13 каратын маргад эрдэнийн алмаазыг 1.2 сая доллараар шинжээчид үнэлжээ.
Эдүгээ 28 настай Тиффани 2021 оны 1-р сарын 19-нд 24 настай Булостой сүй тавьснаа зарласан нь эцгийнхээ Ерөнхийлөгчийн албан тушаалд суусан сүүлчийн өдөр байв.
Нью Йорк хотын Трамп цамхагийн ойролцоох Tiffany & Co компанийн нэрэмжит дэлгүүрийн нэрээр нэрлэгдсэн Тиффани нь гоо үзэсгэлэн, хайр дурлалаас гадна дур булаам, гялалзсан зүйлд хэт автдаг. Тэр “хуримаа өвөрмөц болгохыг хүсэж байна” гэжээ.
Тиффани болон түүний сүйт залуу хоёр маш чинээлэг гэр бүлээс гаралтай, “тэд нижгэр хурим хийж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бүх найзуудаа хуримандаа урьж, хамтдаа баярлахыг хүсдэг.” гэж байна.
Дашрамд сонирхуулахад
.Доналд Жон Трамп 3 удаа гэрлэж, тэдгээрээс 5 хүүхэд, 8 ач зээтэй болсон.
- Анхны эхнэр Чехийн загвар өмсөгч Ивана Зельничковатай 1977 оны 4 сарын 7 нд Манхаттаны Марбл Коллегатэ сүмд гэрлэжээ. Түүнээс 1977 онд Бага Доналд, 1981 онд Иванка, 1984 онд Эрик нар төрсөн. 1988 онд Ивана АНУ-ын иргэн болсон. 1990 онд салсан.
- 1993 оны 12 сарын 20-нд Марла Энн Мэйплз гэх жүжигчинтэй гэрлэж, тэдний дундаас Тиффани төрсөн. 1999 онд салсан.
- 1997 оноос Словенийн загвар өмсөгч Меланиа Кнаусстай холбоотой болсон. 2004 оны 4 сард сүй тавьж, 2005 оны 1 сарын 22 нд гэрлэжээ. Тэдний дундаас 2006 оны 3 сарын 20-нд Баррон гэх хүү мэндэлсэн.
()
Discussion about this post