• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ш.Одончимэг төсвийн мөнгөөр 30 саяын драпан пальто суусар урт хантаазны хослол, 10 саяын булган шуба авч, 46 саяар шүдээ эмчлүүлжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/20/2022
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Ш.Одончимэг төсвийн мөнгөөр 30 саяын драпан пальто суусар урт хантаазны хослол, 10 саяын булган шуба авч, 46 саяар шүдээ эмчлүүлжээ

НҮГ-ын дарга Ш.Одончимэг болон ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг  албан тушаалаа урвуулан ашиглаж, 1.5 тэрбум орчим төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас 2017 оны аравдугаар сараас шалгаж эхэлсэн билээ… 

Хагас тэрбум илүү буюу 560 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга асан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан Д.Энхжаргал нарын хэргээс харахад тансаглах маш дуртай эмэгтэйчүүд аж. Завшсан мөнгөөрөө бренд хувцас, гоо сайхны бараа, үйлчилгээ авч үнэтэй тавилга хогшил худалдан авчээ. Экс дарга нягтлан хоёр хувцас, тавилгын дэлгүүр, гоо сайхны салон, шүдний эмнэлгийн захирал, эздийн хамаарал бүхий компани руу “мах, хүнсний материал, барааны үнэ” зэргээр шилжүүлэг хийгээд мөнгөөр нь тансаглаж иржээ.

 “Унаган төгөл”, “Хөтөл тэлмэн” компанийн данс руу 90 гаруй удаагийн үйлдлээр  нийт 195 сая төгрөг шилжүүлснээс экс дарга хатагтай “Нараа бутик” дэлгүүрээс 157 сая төгрөгөөр нь өөртөө хувцас худалдан авчээ. Энэ дэлгүүр Европоос эмэгтэй бренд хувцас оруулж ирдэг. Дэлгүүрийн эзэгтэйн мэдүүлснээр Ш.Одончимэг өөртөө болон охиндоо хувцас авдаг байжээ. Хамгийн үнэтэй нь 30 сая төгрөгөөр үнэлэгдэх драпон пальто, суусар урт хар хантаазны хослол гэнэ. Тавилганы “Люкс таун” компани луу 64 сая төгрөг шилжүүлээд 17 сая төгрөгөөр гэртээ тавилга авчээ. Үүнд ширээ, хос буйдан, унтлагын хөнжил ор дэрний тавын таван ком зэргийг авчээ. 2017 онд 10 саяар унтлагын өрөөний ком тавилга авсан байна. Итали бренд хувцасны “Жоконди” дэлгүүр лүү Нийтлэг үйлчилгээний газраас “засварын материалын үнэ” зэргээр 93 сая төгрөг шилжин орж Ш.Одончимэг ирээд туфль, пиджак өмд цамц, трико болон ээмэг зүүлт бугуйвч авдаг байжээ. Хамгийн үнэтэй нь 10 саяын булган шуба гэнэ. Худалдагч нартай уурлаж уцаарлаж харьцдаг, падаан дээр гарын үсэг зуруулах гэхэд “би ийм юман дээр гарын үсэг зурдаг хүн биш” гэж томордог. “Үлэмж Грийс” салон луу 21 сая төгрөг шилжүүлээд “Шангрилла молл” дахь салбараас нь гоо сайхан, иллэг массажны үйлчилгээ авч иржээ. “Ди Ди Өү Би” компанийн шүдний эмнэлэгт 43650 долларын өртөгтэй шүдний эмчилгээ, үйлчилгээ хийлгэхээр болж үүнээс 46 сая төгрөгийг нь шилжүүлсэн байжээ. Эмчилгээний хэрэгсэлийг Америкаас захиалсан аж. Үүнээс гадна 33 сая төгрөгөөр охиндоо “КН” апартментэд авто зогсоол авч өгчээ. Шүүх тансаглах дуртай дарга хатагтайг 20 сая төгрөгөөр торгосон байна.

ЭХ СУРВАЛЖ: Alim.mn

Previous Post

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн давхардал, зөрчлийг арилгана

Next Post

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн нэгдсэн систем нэвтрүүлнэ

Next Post
Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн нэгдсэн систем нэвтрүүлнэ

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн нэгдсэн систем нэвтрүүлнэ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.