Хатан хаан II Элизабетийн Вестминстерийн танхим дахь шарилд хүндэтгэл үзүүлэх үеэр ханхүү Харри сэтгэл дундуур байгаа харагдсан. Харриг хааны удмын гэр бүлийн гишүүн байхаас татгалзсаны дараа цэргийн цолыг нь хураан авсан гэдэг. Үүнээс хойш аливаа арга хэмжээн дээр энгийн хувцас өмсөх болсон ханхүү Харри цэргийн хувцсаа хаан III Чарльзын зөвшөөрөлтэйгөөр өмсөж, хатан эмээгийнхээ орошуулгад орлцохоор болсон байна.
Гэвч мөрдэс дээрээс Хатан хааны сүлд гэж болох “ER” тэмдэглэгээг авсан байсан нь түүний зүрхийг ихээр шархлуулжээ. Түүний мөрдэс “ER” тэмдгийг одоо ханхүү Эндрю эзэмшиж буй аж.
Хатан хааныг нас барсны дараа ханхүү Харри болон Меган Марк нарыг хаан Чарльз хүрэлцэн ирэхийг зөвшөөрсөн. Тэднийг Виндзор дахь шилтгээнд хүрэлцэн ирэх үед Уиллъям болон Кэйт Миддлтон нар хүйтэн хөндий харилцаж буйг эх сурвалжууд мэдээлж байв. Биеийн хэл судлаачид Кэйт Миддлтоныг Меган Маркл руу мөс шиг хүйтэн харцаар харсан ч камер харангуутаа харц нь зөөлөрсөн гэж шинжжээ. Хаан Чарльз, Диана гүнж хоёрын дундаас мэндэлсэн, хаан угсаа залгамжлах хоёр хөвгүүн, тэдний гэргий нарын дунд ан цав үүссэн нь оршуулгын ёслолын ойлгомжтой байсан гэж бичиж байна.
Discussion about this post