ОРОСЫН ДҮРВЭГЧИД МОНГОЛД ҮЛДЭХИЙГ ХҮСДЭГ

Хорьдугаар зуунд хойд хөрш Зөвлөлт Холбоот Улсад ​дөрвөн удаа их дүрвэлтийн давалгаа болжээ. Анхны дүрвэгсдийн давалгаа цагаантны дүрвэгчдийн 1918-1924 оны давлагаа байсан юм. Орост улаан хувьсгал болж иргэний дайн гарч аллага хядлага, дээрэм, өлсгөлөнгарснаас болж цагаантны армид алба хааж байсан цэрэг, офицерууд болон тэдний гэр бүл, оросын сэхээтнүүд, христийн санваартан, баян чинээлэг иргэд бүгд нийлээд 5.0 сая хүн баруун европ руу дүрвэжээ.


1982 он. Москва хот. Зөвлөлт Холбоот улсад их сургуульд сурч байсан Монголын оюутан залуу, зөвлөлтийн оюутан бүсгүй хоёрын хооронд болсон яриа:– Лена чи, зөвлөлтийн онц сурдаг сайн оюутан мөртлөө яагаад африкаас ирсэн оюутан залуутай найзалж сүүлдээ бүр түүний эхнэр болж Зөвлөлт улсаас дүрвэх болсон юм бэ? хэмээн монгол оюутан асуув. Лена: Би Зөвлөлт Холбоот улсын иргэн, зөвлөлтийн оюутан гэдэг нь үнэн л дээ. Гэхдээ би энэ Зөвлөлт улсаас явж л байвал миний мөрөөдөл биелж эхэлж байна гэсэн үг. Надад миний нөхөр африк хүн байна уу, америк хүн байна уу, хэн байх нь гол биш. Хамгийн чухал нь би гадаад улсад л амьдармаар байна. Гэхдээ Монголд биш шүү. Танай Монгол чинь манай Зөвлөлт улсын 16 дахь бүгд найрамдах улс гэдэг биз дээ. “Курица не птица – Монголия не заграница” гэдэг биш билүү” гэв. Монгол оюутанд хариу хэлэх үг ч олдсонгүй.

2022 он. Улаанбаатар хот. Энэ жил Монгол улсад Оросын Холбооны улсаас олон зуун дүрвэгчид иржээ. Учир нь алс холын Украинд Оросын арми дайн хийж Украин улсын 5 сая иргэн Польш улсад дүрвэжээ. Оросын Холбооны Улсын 700 000 иргэн энэ оны 2-р сарын 24-ний өдрөөс хойш Польш, Герман, Израил, Турк,Молдов, Казахстан, Гүрж улсад дүрвэжээ.

Хорьдугаар зуунд хойд хөрш Зөвлөлт Холбоот Улсад дөрвөн удаа их дүрвэлтийн давалгаа болжээ. Анхны дүрвэгсдийн давалгаа цагаантны дүрвэгчдийн 1918-1924 оны давалгаа байсан юм. Орост улаан хувьсгал бол жиргэний дайн гарч аллага хядлага, дээрэм, өлсгөлөнгарснаас болж цагаантны армид алба хааж байсан цэрэг, офицерууд болон тэдний гэр бүл, оросын сэхээтнүүд, христийн санваартан, баян чинээлэг иргэд бүгд нийлээд 5.0 сая хүн баруун европ руу дүрвэжээ. Эдгээр дүрвэгчдийн 2,0 сая нь польш, балтийн нутгаас дүрвэжээ. Улаантан большевикууд 1917 онд Орос оронд төрийн эргэлт хийж засгийн эрхийг булааж аваад улаан хядлага явуулж 1924 онд оросын их дээд сургуулиудын дэлхийд алдартай эрдэмтэд, докторуудыг олноор нь баривчилж ”хувьсгалын эсэргүү” хэмээн оросын эх орончдыг гүтгэн гутааж, Феликс Джержинский, Иосиф Сталин нарын удирдагчид тэднийг цаазлахыг завдахад Ленин, Троцкий нар хориглож амь насыг нь аварч гадаадад гарч дүрвэхийгнь зөвшөөрч байжээ. Энэ бол большевикуудын сүүлчийн дүрвэх зөвшөөрөл байлаа. Удалгүй Ленин нас барж, Троцкийг Зөвлөлт улсаас хөөж, засгийн эрхийг гартаа бүрэн авсан харгис большевик Сталин алан хядах ажиллагаагаа улам өрнүүлж дүрвэх асуудлыг бүрмөсөн хориглолоо. Хэрэв хэн нэгэн зөвлөлтийн хүн гадаад улсад дүрвэхийг оролдвол эх орноосоо урвасан ял тулгаж цаазаар авах ялыг хэрэгжүүлдэг болов. Улаан Орос 1928 оноос эхлэн улсын хилээ чангатгаж гадаадад дүрвэх асуудалд бүрмөсөн цэг тавив. Хоёр дахь давлагаа ньдэлхийн хоёрдугаар дайны үед болсон. Тэр үед 7.0 сая зөвлөлтийн иргэн баруун европд дүрвэн гарчээ. Гурав дахь давалгаа нь 1948-1990 онд “хүйтэн дайн”-ы үедболсон. Тэр үед нэг сая зөвлөлт хүн Зөвлөлт улсаас гадаадад дүрвэжээ. Дөрөв дэхь давалгаа нь 1987 оноос хойш буюу Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойшхиүе юм. Сүүлийн 20 жилд Орос улсаас 5.0 сая хүн гадаадад дүрвэжээ. Оросоос гарсан дүрвэгчид ихэнхидээ Герман, АНУ, Канад, Израйл, Финлянд руу дүрвэжээ. Эдүгээ Орос улсаас дүрвэгсдийн тав дахь давалгаа 2022 оны 2-р сарын 24-ны өдрөөсэхлэн явагдаж байна. Эдүгээ дэлхийд 11.0 сая орос гаралтай иргэд гадаад улсад цагаачлан амьдарч байна. Ийнхүү Орос орны иргэд харгис коммунизмын 70 жилийн дарангуйллын үед ч, ганц хүний харгис дарангуйллын 30 жилийн үед ч Орос орноос олноороо зугатаан дүрвэсээр байна.

Монгол улс ковид цар тахлын хориог цуцалж 2022 оны 3-р сард хилээ нээснээс хойш Оросын Сибирь болон алс дорнод, Буриад, Тувагаас Оросын Холбооны улсын олон дүрвэгчид хил даван Монголд орж иржээ.

Энэ талаар өрнөдийн “Эрх чөлөө” радио станцаар хэрхэн мэдээлснийг хөрвүүлж уншигчдаа хүргэж байна.“Эрх чөлөө” радио станц мэдээлэхдээ:

2022 оны 2-р сарын 24-ний өдрөөс эхэлсэн оросын дүрвэгчдийн давалгаа баруун европыг гүйцээгээд эдүгээ Монголд хүрчээ. Оросууд Монгол орныг хөгжил нь сул дорой, ядуу орон хэмээн дорд үздэг байв. Гэхдээ сүүлийн үед Монгол улсыг азидаа эрх чөлөөтэй, сонирхолтой орон, байгалийн эко нутаг хэмээн үздэг болжээ. Британий “The Economist Intelligence Unit” хэмээх судалгааны байгууллагаас жил бүр ардчиллын индексийг зарладаг бөгөөд Монгол улс ардчиллын индексээр дэлхийд 62 дугаар байрт жагсдаг. Харин Оросын Холбооны улс дэлхийд ардчиллын индексээр африкийн Конго улсын дараа 134 дүгээр байрт жагсаж байна.

Саяхан Монголд айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Монгол улсыг бусад орнуудад үлгэр жишээ болсон “Зөрчил мөргөлдөөнтэй түгшүүрт дэлхий дээрхи энх тайвны билэг тэмдэг” хэмээн нэрлэв. Монгол улсын Засгийн газар хөрш зэргэлдээ Орос улстай найрсаг сайн харилцаатай байхыг хичээдэг. Хэдийгээр Монгол улс НҮБ дээр Украиныг түрэмгийлсэн Орос улсын талаар санал хураахад түтгэлзсэн санал өгсөн боловч Монгол улс Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. Өрнөдийн “The Diplomat” сэтгүүлд бичихдээ: Монгол улс Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн нь маш чухал юм. Хэдийгээр Орос улс Монгол дахь эрчим хүчийг бүрэн хянадаг ч гэсэн , Монголыг өршөөлгүй дарамталдаг ч гэсэн Монгол улс Украинд тусалсан нь маш чухал юм” гэжээ.

Саяхан Монгол улсад дүрвэсэн Оросын Холбооны улсын иргэдийн яриаг толилуулъя.

Хувцасны дэлгүүрийн эзэн, халимаг залуу Алдар Эренженов: Орос улсад үлдэх нь аюултай болсон тул би маш хурдан Монголд ирсэн. 2019 онд Алдар Донецкийн бүгд найрамдах улсын удирдагчдийн нэгД.Трапезниковыг Халимаг улсын Элстэй хотын даргаар томилоход нь түүнийг эсэргүүцсэн жагсаалд оролцсон юм. Эсэргүүцлийн цуглаан жагсаал Москвагийн Кремлийн удирдагчдад ямар ч нөлөө үзүүлсэнгүй. 2022 оны 4 дүгээр сард Алдар Орос улсыг орхиж гарахаас өөр сонголт үлдсэнгүй.Учир нь Алдар өөрийн инстаграммд “ Орос биш” гэсэн тунхаглал бичсэн юм. Түүнд “Үндэстэн хоорондын хагаралдаан зөрчлийг өдөөсөн” гэсэн эрүүгийн ял тулгажээ. Тэрхүү тунхаглалд: “Бид орос биш. Бид Ойрд, Саха, Буриад, Татар, Башкир, Эрзя, Хакас, Удмурт гэсэн нэрээрээ бахархаж байна. Бид Оросын Холбооны улсын иргэн. Гэвч бид орос биш. Манай ард түмэн хүчээр оросжуулах, христийн шашинд албадан оруулах, үндэсний хэл соёлыг хориглох, алс хол цөлөх, геноцидад өртөх асуудалтай тулгарч байсан, одоо ч тулгарсаар байна. Гэвч бид өөрсдийнхөө нэрнээс хэзээ ч урвахгүй. Тэд бидэнд орон сууц олгодоггүй, метронд биднийг “чуркчууд” хэмээн доромжилдог, манай шашныг хүндэлдэггүй.Биднийг ямар ч шүүхгүйгээр “ард түмний дайсан”, “урвагч” болгодог. Бид эх орондоо хоёрдугаар зэргийн иргэд юм.”хэмээн бичжээ.Алдар 2022 оны 4-р сард эхнэр хүүхдийн хамт Монголд иржээ. Гэвч Алдар гэр бүлийн хамт Монголд удаан хугацаагаар оршин суух боломжгүй гэдгээ мэджээ. Учир нь Монгол улсын цагаачлалын хууль нь маш хатуу чанга,өндөр болзол нөхцлийг шаардсан хууль байв.Та яагаад Монголд ирэх болсон юм бэ? гэхэд Алдар: Бид жил бүрийн зун найзуудтайгаа Монголд ирж уулаар аялж, монгол гэрт амьдарч, Алтайн хязгаарт очдог байсан. Монголд очих амархан байсан. Буриад хүртэл онгоцоор нисэж очно. Автобусанд суугаад Улаанбаатар хот орно доо. Хямд зардал гардаг даа. Хил дээр хатуу чанга шалгадаггүй. Харин бидэнтэй хамт явсан нэгэн украин залууг хил дээр их удаан саатуулсан. Бусдыг нь хил гарахыг зөвшөөрсөн, харин тэр залууг байцааж их дарамталсан даа. Монгол улс биднийг найрсаг сайхан хүлээж авсан. Монгол хүмүүс сайхан сэтгэлтэй шүү дээ. Ихэнхи дүрвэгчид болох буриадууд Оросын Украинд хийсэн дайнтай санал нийлэхгүй тул энд ирсэн. Энд орон нутгийн оросууд байдаг юм билээ. Сибирээс ирсэн олон жуулчид байсан даа. Тэд Монголд ирээд доллар худалдан авч ковидын гадаад вакцин хийлгэж байсан. Тэд ихэнхи нь транзитаар явж байсан. Монголд Улаанбаатар хотод бид орон сууцанд түр амьдарсан. Эхлээд би монгол найз залуутай хамтарч хамтарсан компани байгуулахыг оролдсон. Гэтэл монголын хуулиар компани нээж бизнес хийхэд 100 000 долларын хөрөнгө оруулахыг шаардсан. Энэ бол бүтэшгүй асуудал. Дараа нь жижиг дунд үйлдвэр нээхийг оролдсон. Гэтэл үйлдвэртээ заавал 10 монгол хүнийг ажлын байраар ханга гэсэн болзол тавьсан. Энэ бас хэцүү асуудал байсан. Ингээд эцэстээ эхнэрээ нэгэн гимназид англи хэлний багшаар ажиллах зөвшөөрөл авсан. Харин охин бид хоёрт Монгол улс удаан хугацаагаар амьдрах виз олгож даатгалд хамруулахаас татгалзсан. Нэгэн монгол түшмэлтэй ярилцахад “Бидэнд өөрсдийн сөрөг хүчин хангалтай байхад та нараар ч яах юм билээ” гэж хэлж байсан. Монголчууд оросуудад болгоомжтой хандаж байсан. Харин бидэнд буриад, тува, халимагчуудад сайн хандаж байсан. Биднийг Орост гадуурхдаг гэдгийг ч сайн мэдэж байсан. Монголдоо ирэх хэрэгтэй хэмээн монголчууд бидэнд хэлж байсан. Нэг сонин юм гэвэл иргэний нийгэм нь монгол гаралтай иргэдийг Оросоос хүлээн авах хандлагатай байхад монголын Засгийн газар нь цагаачлалын хуулиа улам хатуу чанга болгож байсан. Учир нь засгийн газрын түшмэдүүд монгол гаралтай иргэд Орос улсаас Монголд буцаж ирэх нь аюултай зүйл хэмээн үздэг юм билээ. Яагаад гэвэл монголын Засгийн газар хэрэв Оросоос бид нар олноор дүрвэж Монголд ирвэл Хятадаас 6 сая өвөр монгол мөн дүрвэж ирнэ хэмээн айдаг юм билээ. 3 сая монгол хүнтэй Монголд 6 сая өвөр монгол ирвэл байдал хүндэрнэ гэж үздэг юм билээ. Эцэстээ монголын засаг төр биднийг Оросын сөрөг хүчин хэмээн ойлгоодМонголд үлдэхийг үл зөвшөөрч харин Европ,АНУ-д очихыг зөвлөж байв. Монголд ажиллах ажлын визийг хүртэл олгохыг зөвшөөрөхгүй байна лээ.Ийнхүү Алдар аргагүйн эрхэнд Монголыг орхиж эдүгээ Турк улсад амьдарч ажиллаж байгаа юм байна.

Оросын Буриад улсаас Монголд ирсэн Дугармаа: Би Монголд 2016 онд ирсэн.Би Монголд орос хэлний багшаар ажилладаг хүмүүст сайн цалин олгодог гэж дуулсан юм. Сургуульд багшаар ажиллаж чадаагүй. Харин Оросын соёлын төвд орос хэлний багшаар ажиллах болсон. Буриад хүн надад монголчууд чин сэтгэлээсээ сайн тусалж байсан. Ер нь Монголд буриад, тува, халимаг, өвөр монголчуудыг өөрсдийнх хэмээн үздэг юм. Эхний жилүүдэд орос, монголын нийгмийн ялгааг би сайн мэдэж авсан. Монголд би өөрийгөө нэг бүтэн үндэстэний нэг хэсэг хэмээн мэдэрч байсан.Үүнээс үүдэж би өөрийгөө хамгаалагдсан, итгэл хүлээсэн, аюулгүй байдалд байгаа гэдгээ мэдэрч байсан. Тэгвэл оросын нийгэмд би аюулын дунд, гадуурхалын дунд, үл ойлголцлын дунд байгаагаа мэдэрдэг байсан. Би Петрбург хотод их сургуульд сурч байхдаа тэнд гадуурхал, түгшүүрийн дунд амьдарч, оросын нийгмийн хоёрдугаар зэргийн хүн гэдгээ мэдэрдэг байлаа.Монгол дахь оросуудад хандах хандлага Украины дайны дараа өөрчлөгдсөн үү? гэсэн асуултад тэр бээр хариулахдаа: 2022 оны 2-р сарын 24- ний өдрийн дараа Монголд амьдардаг оросууд “биднийг хавчин гадуурхаж байна” хэмээн гомдоллодог болсон. Гэвч энэ бол огт худал. Буриадууд биднийг Орост хавчин гадуурхдаг байсан бол Монголд оросуудыг хэзээ ч гадуурхаж байгаагүй. Монголын залуучууд оросыг бодвол улс төрийн хувьд маш их идэвхтэй,мэдрэмжтэй, олон улсын байдлыг сайн мэддэг юм. Жишээлвэл Оросын Элчингийн үүдэнд Украины дайныг эсэргүүцэж цуглаан хийхэд зөвхөн монголчуудаар зогсохгүй украинчууд, буриад, халимагчууд ирсэн байсан. Зарим нэг ахмад үеийн хүмүүс Оросыг “манай найрамдалт хөрш улс”, “орос ах нар“ хэмээн дэмждэг юм билээ. Монгол улс албан ёсны мэдэгдэлдээ Орос, Хятад улсад болсон явдлыг их болгоомжтой, найрсаг талаас нь мэдээлдэг. Харин монголчууд санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Юмыг үнэнээр нь ярьж чаддаг. Украинд явуулж байгаа тусгай ажиллагааг дайн гэдэг, Хятадад уйгар, түвд, өвөр монголын эсрэг явуулж байгаа ажиллагааг геноцид гэдэг. Энэ оны 3-р сард Монгол улс ковидын хориог цуцалж Орост хилээ нээсэн. Монголын хил нээгдмэгц Оросын дарангуйлагч дэглэмээс зугтаасан иргэд, оросын армиас зугтсан залуус, валютын наймаачид олноор Монголд орж ирсэн.Тэдний нэг хэсэг нь Монголд ажил олж үлдсэн, нэг хэсэг нь Өмнөд Солонгос, АНУ, Турк явцгаасан. Хэрэв Монголд таних хүнгүй, холбоо сүлбээ байхгүй, монгол хэл мэдэхгүй бол Монголд үлдэж амьдарч ажиллахад хэцүү. Иймд сайтар бэлтгэсэн хүмүүс үлдэх боломжтой. Монголд хурдан харьяат болж болдоггүй, гэхдээ монголын харьяат болж болно.

Оросын Холбооны улсын иргэн Дорж: “Би Монголд энэ оны 5-р сард ирсэн.Улаан Үд –Улаанбаатарын хооронд автосуаар явж хил давсан. Би энд сайхан байна. Би бол буриад хүн, буриад хэл бол монгол хэлний нэг салбар. Би Монголд очихыг бүр эртнээс бодсон. Монголд миний найз нар байдаг, тэд аль эрт Монголд ирэхийг уридаг байсан.Би Буриадад бизнесээ нээнэ хэмээн бодож байсан боловч 2-р сарын 24-нээс хойш бүх юм орвонгоороо эргэж энэ бодол ямар ч ирээдүйгүй болсон. Миний татварт төлсөн мөнгө дайнд зориулагдахыг би хүсэхгүй байна. Миний хүүхдүүд онигор нүдтэй орос болохыг би хүсэхгүй байна. Оросууд бол “Монгол бол хамгийн хоцрогдсон бүдүүлэг орон” хэмээн буруу ойлгодог хүмүүс. Гэвч бодит байдал дээр Монгол бол азийн онцлог орон. Монгол бол сайхан байгалтай эко орон. Монголд баян хүмүүс худалдаа,хөдөө аж ахуйн салбарт байдаг. Монголд сонгууль, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гээд жинхэнэ эрх чөлөө оршдог. Монгол бол хоёр талаасаа Хятад, Орос гэсэн харгис түрэмгий хоёр гүрнээр хүрээлэгдсэн ч гэсэнамьдралын боломжийн түвшинд хүрсэн, гадаад бодлого нь бие даасан улс шүү. Монголын ард түмэн амжилтанд хүрсэн.Монгол улс бол Япон, Өмнөд Солонгос, АНУ, Европтой идэвхтэй харилцаа тогтоосон улс. Монгол улс Орос, Хятадтай найрсаг харилцаатай байхыг эрмэлздэг. Харин Орос улс олон жилийн турш монголын эсрэг бодлого явуулж байсан. Орос улс нефть болон эрчим хүчээ Монголд санаанд багтамгүй өндөр үнээр шахаж дээрэмддэг байсан, одоо ч хэвээрээ. Орос улс Монгол улсыг эрчим хүчний хараат бус байхыг ямагт эсэргүүцсээр ирсэн. Монголд усан цахилгаан станц барихыг эрс эсэргүүцдэг байсан. Өнөөдөр над шиг Монголд цагаачлахыг хүссэн хүмүүст Монголын харьяат болох асуудал их хэцүү байдаг. Доогуур түвшний мэргэжилтэй бол энд ажил олоход хэцүү. Өндөр мэргэшсэн ажилчин бол энд ажил олддог. Би яагаад Оросоос дүрвэсэн юм бэ гэвэл тэнд амьдрал муу, ямар ч эрх чөлөөгүй байсан. Би Улаан -Үдэд амьдарч ажиллаж байлаа. Москва, Новосибирск хотод арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг байсан. Эдүгээ Орос улс бусад үндэстнүүдийнхээ түүх, эх хэлтэй тэмцэж байна. Орос хэлийг албадан сургадаг, харин буриад хэлийг үл тоодог. Буриадын утга зохиол, түүхийн хичээл гэж байдаггүй. Хэлгүй бол соёлгүй, соёлгүй бол ард түмэн гэж байхгүй. Миний хүүхдүүд оросоор ярьдаг онигор нүдтэй орос болохыг би хүсэхгүй байна, оросууд ч биднийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Зөвхөн Монголд миний гэр бүл өөрийгөө хамгаалж чадна. Монголд бид баталгаатай амьдарч чадна. Хэрэв маргааш Украины дайн дууслаа гэхэд оросын үндэсний үзэлтнүүд байдгаараа л байх болно.Тэд хаашаа ч явахгүй. Путин өөрчлөгдлөө ч гэсэн оросын нацистууд эсхүл коммунистуудбайдгаараа л байх болно. Олон хүн Монголд үлдэхийг хүсч байна. Гэвч энэ асуудал их хүнд хэцүү. Монголоор дамжиж Өмнөд Солонгос, Турк, АНУ явах нь амар хялбархан байна. Буриадуудын олонхи нь Орост дурамжхан байдаг. Буриадууд бол дургуйцлээ ил гаргаад байдаггүй. Буриадууд Оросын бодлогод дургуйцвэл дуугайхан цэргийн гэрээгээ цуцалж бусад оронд очдог.Миний хувьдБуриад орноосоо, тоонот нутгаасаа явна гэдэг үнэхээр гунигтай, гомдолтой байна. Буриадаас гараад Эрхүүгээс цааш явахад Орос орон миний эх орон биш юм шиг санагддаг. Би Буриад нутагтаа хайртай. Над шиг Орос орноос дүрвэж ирсэн хүмүүс Улаанбаатарт ганц зуу ч биш,олон зуугаараа байгаа. Ихэнхи нь өөр орон руу Улаанбаатараар дамжиж транзитаар явах биз.Би харин энд Монголдоо үлдэж амьдарна. Би монголчуудын ирээдүйд итгэж байна” гэв.

Монголын төр засаг минь. Орос, Хятад, бусад улсаасМонголоо гэсэн сэтгэлээ тээж зорьж ирсэн монгол туургатан ах дүү нараасаа баахан мөнгө нэхэж, элдэв олон хуулийн дарамт шахалт үзүүлж, элдэв олон болзол нөхцөл тулгадагаа зогсоож, тэднийг эцэг эх шиг нь,эх орон шиг нь элэгсэг дотноор хүлээн авч хүүхдийг нь монгол сургуульд сургаж, эх эцгийг нь ажилтай болгож, хүнлэг ёсоор хүндэтгэн найрсагаар угтаж аваач. Таван жил хүлээлгэх биш / өмнө нь социализмын үед 25 жил хүлээлгэдэг байсан /, ганц жилийн дотор Монгол улсын иргэн болгож баярлуулаач. Монгол хүн зовох ёсгүй. Монгол хүн эрх чөлөөтэй, элбэг хангалуун амьдрах ёстой.

2022.09.05

Next Post

Discussion about this post