ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр, 2022 оны дөрөвдүгээр сард батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн явцыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 2022 оны төсвийн жилд 5.8 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах тооцоо гарсан.
Хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийт 159 дэд, тэргүүн дэд, орлогч даргыг чөлөөлснөөр 1.4 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Мөн зөвлөхүүдийг чөлөөлсөн.
Сайдаас доош түвшний албан тушаалтан авто машин хэрэглэхийг хязгаарлаж, төсвийн ерөнхийлөн захирагч нар өөрсдийн эзэмшилд байсан 587 ширхэг автомашиныг унахгүй битүүмжилж, Засгийн газрын Автобаазад хүлээлгэн өгсөн байна. Үүний үр дүнгээр энэ оны төсвөөс гарах байсан урсгал зардлаас 268 сая төгрөг хэмнэсэн гэлээ.
Discussion about this post