• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Хөрсөнд задарч шингэдэг эко хувин ашиглан мод тарив

admin by admin
08/22/2022
in Нийгэм
0
Хөрсөнд задарч шингэдэг эко хувин ашиглан мод тарив

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар болон Тайваний “Ци Шинь” сан хамтран Үндэсний соёл амралтын хүрээлэнд мод усалгааны 280 ширхэг эко хувин хандивлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин зохион байгуулсан уг хандивын арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө, төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон холбогдох албаныхан оролцож, шинэхэн хувинг ашиглан мод тарьсан юм. Мөн арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс Монгол Улсад анх удаа нэвтэрч буй уг эко хувинг ашиглан хэрхэн мод суулгах талаар заавар, мэдээлэл өгөв.

Тус арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бид олон талаар өргөжүүлэн төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Нийслэлийн хувьд 150 сая мод тарьж, ургуулах үүрэг хүлээсэн. Мөн нийслэлийн удирдлагуудын зүгээс нийтийн эзэмшлийн талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийг ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангахад онцгой анхаарч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжиж, өнөөдрийн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулан эко хувин хандивлаж байгаад Хотын дарга болон нийслэлийн бусад удирдлагуудын өмнөөс баярласан, талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье” хэмээн хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийллээ.

“Ци Шинь” сангийн хөгжүүлсэн уг хувинг дахин боловсруулсан цаасны целлюлоз ашиглан үйлдвэрлэдэг тул байгаль орчинд ээлтэй, 3-4 жилийн дараа задарч, хөрсөнд шингэдэг гэдгээрээ онцлог аж. Түүнчлэн модны суулгацыг 14 хоногоос нэг сар хүртэл чийгээр бүрэн хангаж, зөөвөрлөн авчирсан болон борооны усыг нөөцлөх боломжтой нь хуурай хөрстэй бүс нутгийн модны ургалт, ойжуулалтыг нэмэгдүүлэх чухал давуу тал болох юм. Тайваньд эко хувин ашиглалгүй суулгасан моддын 10 хувь нь л ургаж байсан бол уг хувинг ашигласнаар 70-95 хувь нь амжилттай ургажээ. Иймд уг эко хувинг Монгол Улсад ашиглах нь нэн тохиромжтой юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Previous Post

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийг Лу.Гантөмөр удирдана

Next Post

ЭРДЭНЭСИЙН НУУЦЫГ ТАЙЛСАН 65 ЖИЛ

Next Post
ЭРДЭНЭСИЙН НУУЦЫГ ТАЙЛСАН 65 ЖИЛ

ЭРДЭНЭСИЙН НУУЦЫГ ТАЙЛСАН 65 ЖИЛ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.