• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Баабар гуайд хэлэхэд, Засгийн газрын нэр хүндийг зориуд сэвтүүлдэг үйлдлийг битгий гаргаач

Гашуунсухайт, Ханги-Мандал, Шивээхүрэнгийн боомтоор нүүрсний экспорт хэвийн явагдаж байна

admin by admin
08/03/2022
in Улс төр
0
Баабар гуайд хэлэхэд, Засгийн газрын нэр хүндийг зориуд сэвтүүлдэг үйлдлийг битгий гаргаач

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр БНХАУ Монгол Улсаас худалдаж авдаг нүүрснийхээ квотыг 50%-аар бууруулсан гэх мэдээллийн талаар сэтгүүлчийн асуултад Хууль зүйн сайд хариуллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Би твиттерээс Баабар нийтлэлчийн бичсэн зүйлийг харсан. “Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр нэрт найруулагчийн найруулсан баримтат киноны үр дүнд БНХАУ Монгол Улсаас худалдаж авдаг нүүрснийхээ квотыг 50%-аар бууруулсан” гэсэн агуулга бичсэн байсан.

Баабар гуайд гээд хаяглаад хэлчихмээр байна. Олон улсын яг ийм хямралт нөхцөл байдлын үед улс орноо бодож, Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд, захиалгаар сэвтүүлдэг үйлдлийг битгий гаргаачээ. Засгийн газраас ямар нэгэн суртал ухуулгын нэвтрүүлэг захиалж хийлгэсэн, зөвшөөрсөн зүйл огт байхгүй.

Хоёрдугаарт тэрбээр экспортын нүүрсний биет хэмжээ 50%-аар буурсан гэдэг агуулгыг дурдсан байсан. Та бүхэн Гаалийн Ерөнхий Газрын вэбсайтаас 2022 оны 6, 7 дугаар сарын нүүрсний экспортын биет хэмжээг хараарай. Өнгөрсөн саруудад нүүрсний экспорт 2019 оны оргил үеийнхээс давсан биет хэмжээнд хүрсэн.

Нүүрсний экспортыг хуучин автомашины тоогоор ярьдаг байсан бол одоо биет хэмжээ буюу нэг хөдлөх бүрэлдэхүүнээр 140 тонн нүүрс Гашуунсухайт, Ханги-Мандал, Шивээхүрэнгийн боомтуудаар гарч байна.

Гашуунсухайтын боомтоор өчигдөр 558 тээврийн хэрэгсэл/нэг машин 140 тонн нүүрс ачсан/ гарсан бол Ханги-Мандалын боомтоор 228, Шивээхүрэнгийн боомтоор 80 орчим тээврийн хэрэгсэл гарсан мэдээллийг өнөөдөр өглөө авсан.

Өчигдөр Замын-Үүд-Эрээн боомтын хөдөлгөөн богино хугацаанд тасалдан ч эргээд хэвийн байдалд орсон.

Олон улсын харилцаа тогтворгүй, сөргөлдөөнт байдал их байгаа энэ цаг үед улс төр, эдийн засгийн хямралыг бид нэг бодлого, зорилготой байж даван туулна.

Улс орноо дампуураасай гэсэн хандлагаар бид цаашаа явж болохгүй байх гэдгийг хэлье” хэмээн хариулав.

Previous Post

Х.Нямбаатар: Боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох ажлын хэсгийг 11-11 төвд өргөтгөсөн байдлаар ажиллуулна

Next Post

Стратегийн бүтээн байгуулалтын ажлыг санаатай зогсоосон, улсад их хэмжээний хохирол учруулсан хүмүүсийг шалгаж, хохирлыг нэхэмжилнэ

Next Post
Стратегийн бүтээн байгуулалтын ажлыг санаатай зогсоосон, улсад их хэмжээний хохирол учруулсан хүмүүсийг шалгаж, хохирлыг нэхэмжилнэ

Стратегийн бүтээн байгуулалтын ажлыг санаатай зогсоосон, улсад их хэмжээний хохирол учруулсан хүмүүсийг шалгаж, хохирлыг нэхэмжилнэ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.