Монгол Улсын Ардын зураач, БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Лэгшидийн Чуваамэдийн “Зуун дамжих урлал” уран бүтээлийн үзэсгэлэн 2022 оны 6 дугаар сарын 29-ны өдөр нээлтээ хийнэ. Мөн ардын гар урлал, уран сийлбэр судлаач, сонирхогч хүн бүрт зориулан “Chuvaamed” уран бүтээлийн цомог номын нээлт болох юм. “Зуун дамжих урлал” уран бүтээлийн үзэсгэлэнд ар гэрийнхэн, ойр дотны хүмүүсийн урын санд үлдсэн 50 гаруй бүтээл, нэрт сийлбэрчийн томоохон бүтээлүүдийн эх загвар, гар зургуудаас түүвэрлэн олон нийтэд толилуулж байна. “Зуун дамжих урлал” уран бүтээлийн үзэсгэлэнг 2022 оны 7 дугаар сарын 5-ныг дуустал нийтэд толилуулна. Сонирхуулахад УГЗ Л.Чуваамэд Монголын мисс Ч.Мичидмаагийн аав билээ.
Discussion about this post