• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Наадмын төсөв 2.3 тэрбум төгрөг

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
06/08/2022
in Нийгэм
0
Наадмын төсөв 2.3 тэрбум төгрөг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаас зарим аймгийн наадмын хугацааг тогтоож, “Их хурд” морин уралдааныг зохион байгуулах шийдвэр гарчээ.

Шадар сайд С.Амарсайхан “Улсын их баяр наадмыг долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд орон даяар нэгдсэн байдлаар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл бүх аймаг долдугаар сарын 11, 12, 13-нд баяр наадмаа тэмдэглэнэ. Тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь гэсэн таван аймаг долдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах шийдвэр гарлаа. Ингэхдээ бүсийн уралдаанаа нэгтгэх нь нэгтгэж, тусдаа хийж ч болно. Тэгш ойгоо тэмдэглэх аймгууд долдугаар сарын 22-24, 30-ны хооронд аймаг орон нутагтаа ойгоо тэмдэглэх Засгийн газрын тогтоол гарч байгаа. Удахгүй улсын их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хуваариуд гарсныг Соёлын яамнаас иргэдэд танилцуулна.

Цар тахлын улмаас бид хоёр жил наадмаа тэмдэглэж чадсангүй. Энэ жил Тулгар төр байгуулагдсаны түүхт 2,230, 2,231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн , Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой гээд давхацсан ойнуудыг долдугаар сардаа тэмдэглэнэ. Наймдугаар сард нүүдэлчний соёл ахуйг таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлууд гээд бүтэн наадмын хөтөлбөрийн дагуу ажлууд зохион байгуулагдана.

Иргэд сүүлийн хоёр жил алжаал тайлж чадаагүй, стресс ихтэй, КОВИД-ын хөл хорионд их байсан, аялж зугаалж чадаагүй. Тиймээс дэлгэр сайхан зуны улиралдаа улсынхаа баяр наадмыг нийслэлдээ тэмдэглэчхээд хөдөө орон нутагт агаар салхинд гарч, эрүүл орчинд эрсдэлгүй баяр наадмаа тэмдэглэх бэлтгэлээ хийж сайхан наадах боломж бүрдэнэ гэж ойлгож буй.

Энэ жилийн баяр наадмаар “Улаанбаатарын үдэш” арга хэмжээ Хүй долоо худагт,  Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд, наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Наадмын хаалтыг ёслол төгөлдөр хийнэ. Морь, сур, бөх бэлтгэлдээ орсон. Наадмын төсөвт 2.3 тэрбум төгрөг тавигдсан. Бүх гудамж талбайд үйлчилгээ явуулж, иргэдээ ая тухтай баярлуулна. Наадмын тасалбарыг цахим хэлбэрээр худалдах ажил Цахим хөгжлийн яаманд яригдаж байгаа” гэж мэдээллээ.

Previous Post

18 иргэн, хуулийн этгээд санаачилгаараа хашаа, хайсаа чөлөөллөө

Next Post

Харри, Меган Маркл хоёрыг “хоёр нүүртэн” гэж буруутгав

Next Post
Харри, Меган Маркл хоёрыг “хоёр нүүртэн” гэж буруутгав

Харри, Меган Маркл хоёрыг "хоёр нүүртэн" гэж буруутгав

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.