• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ч.Ундрам: Депп нэр төрөө сэргээсэн явдалд баяртай байна

ШАР МЭДЭЭ

admin by admin
06/04/2022
in Улс төр
0
Ч.Ундрам: Депп нэр төрөө сэргээсэн явдалд баяртай байна

УИХ-ын гишүүн Ч.Ундрам гэж гэнэт тодорсон гишүүн бий. Ямартаа л твиттерт “Сэлэнгийнхэн ярьдаг юм, Ноён уулын 2 талаас алт ухсан 2 Чинбат бий гэж. Нэг нь сая охиндоо сайд худалдаж авч байгаа “Гачуурт”-ын Чинбат. Нөгөө нь охиндоо УИХ-ын гишүүний суудал авч өгсөн Ундрамын аав “Улаан” Чинбат…” гэж жиргэсэн нэр бүхий эрхэм бий. Баян аавын хөрөнгөн дээр туйлж, багаасаа сайн боловсрол эзэмшсэн гэх Ч.Ундрам УИХ-ын 76 дотроо тодорч чадсангүй, сул гишүүний нэг. Өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Ундрам өөрийнхөө цэнхэр тэмдэглэгээ хүртэл авсан албан ёсны  хуудсаараа “Жонни Депп, Амбер Херд нарын асуудал бол хүний нэр хүндийг гүтгэж мушгин гутаасан асуудал юм. Нэр хүндийг нь гутааснаар Деппийн карьерыг үгүй хийж түүний үр хүүхэд, найз нөхөд, дэмжигчидэд нь буруу ойлголт өгч амьдралыг нь сүйтгэсэн. Олны танил хүмүүсийг ингэж нэр хүндийг нь гутаах байдлаар атгандаа хийж авах гэсэн, өөрийнхөө эд хөрөнгө, бусад хүслийг гүйцэлдүүлэх гэсэн атгаг санаатай хүмүүс эргэн тойронд нь олон байдаг гэдэг. Тэр тусмаа ханилж явсан хань нь ийм гутамшигтай зүйл хийж, хамтын амьдралаа баримтжуулан байж хажууд нь инээгээд сууж байдаг байсан гэж бодохоор бүүр аймаар. Депп нэр төрөө сэргээсэн явдалд баяртай байна” гэж бичжээ. Монголоор дүүрэн асуудал байхад хаа байгаа Холливудын од эрд санаа зовж байгаа Ч.Ундрам гишүүний дотор их амгалан байгаа бололтой.

 Тэрчлэн УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аавын “Вояжер минерал ресурсер” компани Хөгжлийн банкнаас 414.4 сая иенийн зээл авч, хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн талаар мэдээлэл гарсны дараа зээлээ бушуухан төлж барагдуулсан. Энэ УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Манай аав бол олонд хүндлэгдсэн бизнесмен, баялаг бүтээгч дэлхийн хаанаас ч зээл аваад тэрийгээ эргүүлж төлөөд ирсэн хүн. Би бол аавдаа хайртай. Миний аав намайг бизнесдээ оролцуулдаггүй. Намайг мөнгө биш номтой хүн болгох гэж л хүмүүжүүлсэн. Аав маань бол охиндоо санаа зовоод, нойргүй хоносон байна лээ. Надад уучлаарай гээд хэлсэн. Бүх юмаа шавхаад л, энд тэндээс бололцоогоороо зээлээ эргэн төлсөн. Одоо зээлийн үлдэгдэлгүй. Бүгдийг нь төлсөн.
Би яг үнэндээ энэ асуудал гарч ирээд л аавынхаа энэ зээлийн тухай мэдээлэл авсан. Би бол тухайн үед их сургуулийн удирдлага гэдэг утгаараа намаасаа түдгэлзсэн байсан. Хийсэн юм байхгүй юм чинь би юугаа шалгуулах вэ дээ. Намаас өгсөн үүргийн дагуу өөрийгөө шалгуулах бичиг, хүсэлтээ өгье гэж бодож байна” гэж байсан юм.

Previous Post

Х.Нямбаатар 15 цаг, Т.Доржханд 10 цаг, Д.Анужин 6 цаг хоцорч, чуулган тасалжээ

Next Post

SpaceX компанийн Старленк манай улсад газрын станцуудаа барихыг хүсчээ

Next Post
SpaceX компанийн Старленк манай улсад газрын станцуудаа барихыг хүсчээ

SpaceX компанийн Старленк манай улсад газрын станцуудаа барихыг хүсчээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.