• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Э.Бат-Үүл: Путины ташуурыг хугартал тэмцэнэ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/25/2022
in Нийгэм
0
Э.Бат-Үүл: Путины ташуурыг хугартал тэмцэнэ

ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖГҮЙ ЦАГДААГИЙН УДИРДЛАГУУДЫГ ЧӨЛӨӨЛ!

Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр “Амаа нээх эрх чөлөө олго, дарангуйлагчид огцор!” эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна. Өмнөх цуглааны үеэр буюу тавдугаар сарын 11-нд нийслэлийн АН Хууль зүй, дотоод хэргийн яаманд шаардлага  хүргүүлсэн байна. Цуглаан зохион байгуулагчид ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандаж, ЦЕГ-ын дарга Ж.Болдыг албан тушаалаас нь зайлуулахыг шаардав.

АН-ын гишүүн А.Цэрэнбат “Иргэд тайван замаар уагсаж, цуглах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болсон. Өнөөдөр иргэн Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Цагдаагийн удирдлагууд ч иргэдэд үзэл бодлоо илэрхийлж болохгүй талаар сануулга өгч буйг бид эсэргүүцэж байна. Жирийн иргэд эрхийнхээ төлөө тэмцэж болохгүй нийгэмд өнөөдөр бид амьдарч байна. Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг дээдлэхээ больсон ч АН үүнийг хатуу эсэргүүцэж болно. Тиймээс өнөөдрийн цуглаанаар ЦЕГ-ын дарга Ж.Болд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга н.Отгонжаргал, Нийслэлийн прокурор н.Ариунболд, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга н.Чинбат нарыг огцрохыг шаардаж байна.

Биднийг Беларусь болгох Х.Баттулгын үйл хэргийг гүйцэлдүүлэхэд бэлэн төрийн тусгай албан хаагчид прокурорын болон цагдаагийн байгууллагын удирдлагад ажиллаж буй нь Монголыг доромжилж байгаа хэрэг. Тэдгээр алба хаагчид удирдаж, Путины түрэмгийллийг эсэргүүцсэн залуусын үйл ажиллагааг мөрдөн мөшгиж, байцаан дарамтлаж байгаа нь харагдаж байна. Үүнийг бид эсэргүүцэж, нэгдэх хэрэгтэй. Улс орны ардчилсан байдлыг гартаа авахаар санаархаж байгаа хүмүүсийн үйл хэргийг сөнөөхгүй бол эрсдэлд ороход бэлэн байна” гэв.

ХЭН ПУТИНЫ ГАР, ХӨЛ БОЛЖ БАЙНА, ТҮҮНТЭЙ ТЭМЦЭНЭ

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Путины ташуур намайг ташуурдана гэсэн учраас каск зүүсэн. Бид Путины ташуурыг хугартал тэмцэнэ. “Москвагийн” Бээжин тэргүүтэй хүмүүс ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэж байна. Үндсэн хуульд иргэд тайван жагсаал цуглаан хийж болно гэж заасан. Гэвч өнөөдөр монголчууд үзэл бодлоо ч илэрхийлэх эрх чөлөөгүй амьдарч байна. Ардчилсан нам монгол хүн, тусгаар тогтнолыг ташуурдуулахгүйгээ ам бардам хэлье.

Монголын Ардчилсан нам эрхэм үнэт зүйлийн суурь үндэсний эх оронч үзэл юм болохыг, мөн түүхийн эгзэгтэй цаг мөч ирснийг ард түмэндээ сануулж, сонордуулга гаргасан. Өнөөдөр та бүхэнд түүнийг дахин сануулъя. Путины Украин руу халдсан түрэмгийлэл дэлхийн ардчилалд зарласан дайн, хөрш зэргэлдээ ардчилсан жижиг улсуудын ардчиллыг устгах зорилготой болох нь өдөр ирэх бүр тодорхой болж байна. Тиймээс монголчууд улс эх орноо Беларусь шиг болгохгүйн тулд хатуу тэмцэх нь зүйтэй. Бидний тэмцэл ардчилал, үнэт зүйлийн төлөөх тэмцэл. Гэвч үүнийг эсэргүүцэж байгаа нь Х.Баттулга тэргүүтэй хүмүүс. Х.Баттулга эрх ашгийнхаа төлөө олон Путиныг сөрөг хүчин болгож ашиглаж байна. Путины гар, хөл болсон Х.Баттулгыг Ардчилсан намаас зайлахыг бид шаардсаар байх болно. Эрх ашгийнхаа төлөө өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүмүүсийг ажлаа өгөх хүртэл бид тэмцэнэ” гэлээ.

ХУУЛЬ ЗҮЙН САЙД ӨНДӨР БАЙШИНД ЗАЛАРЧ, ИРГЭДЭЭ ҮЛ ТООМСОРЛОЖ БАЙНА

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монголын төр яаж жижгэрсэнийг хулгайчид нь хууль дээр гарч сууснаас харж болно. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өндөр байшинд заларч, иргэдээ үл тоомсорлож байгаа улс дэлхийн өөр хаана ч байхгүй. Цагдаагийн дарга хүний эрх, эрх чөлөөг дээдлэх гэж дарга болдог болохоос генерал цол авах гэж болдоггүй юм. Монголын бүх яам нэг л байшинд байх ёстой. Тэгэхгүй бол өнөөдөр эрх баригчид өөрсдийнхөө тухай хууль баталж байна. Өөрийг нь шүүмжилсэн хүн бүхнийг Эрүүгийн хуулиар яллах оролдлогыг ямар ч ардчилсан улс хийхгүй. Тиймээс Х.Нямбаатар сайдыг дарга нартаа хариуцлага тооцохыг шаардаж байна” гэв.

Хан-Уул дүүргийн АН-ын дарга Б.Анхныбаяр “Монголын бүх цагдаа өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой. Тангаргаа зөрчсөн цагдаагийн дарга нар ажлаасаа чөлөөлөгдөх нь зөв. Тиймээс бид энэ шаардлагын төлөө эцсээ хүртэл цуглах болно. Цагдаа, иргэдийн хооронд зөрчил үүсгэж, санаатайгаар эрх ашгаа хангаж ажилладаг цагдаагийн дарга нар Монголд хэрэггүй. 2007 оны долдугаар сарын 1-нд таван иргэнийг үүргээ гүйцэтгэж байсан цагдаа хөнөөсөн. Гэсэн атал чиглэл өгсөн удирдлагууд өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээгээгүй. Бид үүнийг л эсэргүүцэж байна. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, хүний эрхийг дээдэлдэг улс орон байх ёстой” гэсэн юм.

 

Previous Post

1,4 сая иргэн үндэсний цахим шуудангийн системийг ашиглах боломжтой байна

Next Post

Улс хоорондын тээвэрлэлт хэвийн явагдаж эхэллээ

Next Post
Улс хоорондын тээвэрлэлт хэвийн явагдаж эхэллээ

Улс хоорондын тээвэрлэлт хэвийн явагдаж эхэллээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.