Загвар өмсөгч, мисс Батбаатарын Батцэцэгийн нэрийг Бэбэ гэж товчлон дууддаг. BB загвар өмсөгч Азидаа амжилттаа байсан манай сайн моделиудын нэг. Дуучин Т.Ариунаагийн “Нандин учрал”, “Гайз” хамтлагийн “Цас” дууны клипэнд тоглосноор нь мисс, загвар өмсөгч Б.Батцэцэгийг хүмүүс андахгүй. Өсвөр наснаасаа загвар өмсөгч болсон Б.Батцэцэг 2000 оны “New face” уралдааны топ модель, 2007 оны “Монгол модель” агентлагийн топ модель өргөмжлөл, 2008 онд “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгчийн “Дэд тэргүүн” шагналыг хүртэж байсан. Мөн 59 дэх удаагийн “Дэлхийн мисс-2009” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан билээ. Олон улсын модель Бэбэ Сингапурын “Carrie Models”, Хонг Конгийн “Elite” агентлагт гэрээгээр ажиллаж, Сингапур, Хонконг, Шанхайд гэрээгээр ажилладаг байлаа. Мөн Солонгос, Израйль, Вьетнам, ОХУ-д уригдан загвар өмсөж байжээ. Мисс бүсгүйн аав нь Онцгой байдлын газрын урдаа барих шилдэг офицерын нэг байсан. Харамсалтай нь аав нь 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан Ми8-ын ослоор 14 шилдэг аврагчидтай хамт осолдон өөд болсон. Осолд орсон Онцгой байдлын албан хаагчдаас хамгийн өндөр албан тушаалтай нь комиссар Д.Батбаатар байсныг салбарынхан нь андахгүй. Тэрбээр мисс бүсгүй Батцэцэгийн аав. Багаасаа өрсөлдөөнтэй загварын ертөнцөд орж ирж, олны танил болсон залуухан бүсгүй Б.Батцэцэг хэл аманд өртөж байгаагүй. Харин Дэлхийн мисс 2006 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Эрдэнэ-Очирын Сэлэнгэ найз залуу “Датаком”-ын Энхбатын хүү Санчиртайгаа хардан, түүний тухай хатуухан үг унагаж байсан. Модель, загварын чиглэлээр ажилладаг ч олны өмнө гардаггүй, нууцлаг амьдардаг загвар өмсөгч Б.Батцэцэг Монголдоо суурьшин хоёр хүүхдийн ээж болжээ. RE/MAX-д ажилладаг мисс Б.Батцэцэг 10 дугаар сарын шилдэг агент болжээ.
Discussion about this post