“Big Bang” хамтлагийн дуучин G-Dragon болон “Blackpink” хамтлагийн Жэнни нар салсан гэх мэдээ сайтуудаар гарсан. Энэ мэдээлэл G-Dragon Жэнниг инстаграм дээр хувийн аккаунтаараа дагахаа больсноос үүдэн гарсан юм. Араас нь Жэнниг “BTS” хамтлагийн гишүүн V-тэй хамт Жэжү арал явж байгаа зураг цацагджээ. Тэдний зарим фенүүд нь эвлүүлэг гэж батлаад байгаа бол зарим нь үүнийг жинхэнэ гэж байна.
“V-тэй хамт машинд яваа хүн бол “BTS” хамтлагийн гишүүн J Hope гэнэ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Жэнни болон V хоёрыг болзож байгаа тухай мэдээ цацагдаж байсан. Энэ үед V-ийн зүгээс ямар нэгэн харилцаа байхгүй хэмээн няцаалт тайлбарыг өгч байсан юм. Тэдний холбогдох энтертайнментийн зүгээс ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Женни хамгийн анх EXO хамтлагийн Kai-тай үерхэж байсан. Каннамд төрж өссөн поп гүнж Женни Солонгосын шилдэг хамтлагийн царайлаг залуустай ээлж дараалан болзсоор…
Discussion about this post